x

Дэлхий тэнхлэгээрээ эргэхээ боливол юу болох вэ?

Дэлхий тэнхлэгээрээ эргэхээ аажмаар зогсоовол хүн төрлөхтөнд сүйрлийн өөрчлөлт ирнэ. Хэрэв тэр нь гэнэтхэн нэгэн агшинд хийгдвэл юу болсныг бид ойлгож амжилгүйгээр мөхнө.

БОДИТООР

Агшин зуурын үр дагавар: Манай гарагийн эргэх хурд нь 1670 км/цаг, тийм учраас тэр нь зогсоход уулын биетэд бат бэхээр суусан бүгдээс бусад ан амьтан, хүмүүс, мод бут, барилга байшин газрын хөрснөөс хормын зуур арчигдана. Үүний зэрэгцээ далай тэнгисийн ус инерциэрээ эргэлдэж байх учир амьд үлдсэн цөөн азтануудыг цунами хучиж авна. Нэгэн зэрэг маш олон тооны газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтүүд явагдана.

Өдөр шөнө: Дэлхийн нэг хоног нь 365 өдөр үргэлжилнэ. Дэлхийн нэг хэсэгт бараг хагас жилийн турш нар шаран ер бусын халуун, харин нөгөө хэсэгт нь бараг зургаан сарын хүйтэн шөнө болно. Халуун өдөр, хүйтэн шөнийн хооронд хэсэг зуурын бүрэнхий үргэлжлэх учраас бараг гэсэн тодорхойлолт хэлэгдэж байгаа юм.

Ус ба хуурай газар: Одоо төвийн таталцах хүч нь бөмбөрцгийн туйлуудыг дотогш шахан экваторын бүсээр нь цүлхийлгэдэг. Тэнд дэлхийн бүслүүрийн хэмжээ нь туйлуудынхаас 43 км-ээр илүү. Дэлхий эргэлтээ зогсооход цүлхгэр нь алга болж далай тэнгис туйлын зүгт урсах юм. 

Дэлхий дээр нэг асар том ганцхан тив далайн хоёр “малгайтай” л үлдэнэ.

Зүүн ба баруун: Одоо нар дорно зүгээс мандан баруун зүгт жаргадаг. Учир нь дэлхий тэнхлэгээрээ зүүнээс баруун тийш эргэдэг. Хэрэв манай гараг эргэхээ зогсвол нар мандалт болон жаргалт нь нарыг тойрон эргэлдэхээс хамааран зүүн нь баруун талд, баруун нь зүүн талд шилжих юм.

Амьтан ургамал: Амьтан ургамалын ихэнх нь эрс өөрчлөгдсөн нөхцөлд зохицолдож чадалгүйгээр мөхнө. Харин Антарктидад амьдардаг хагас жилийн шөнөд дассан зарим төрлүүд нь бусдаасаа давуу боломжтой байх болно.

Канад, Антарктид: Шинэ газар зүй үүссэхэд Антарктид, Гренланд, Канад, Сибирь, бүх Европа, Хятадын хэсэг, Шинэ Зеландын тал хувь нь усанд живсэн байна. Харин экваторын бүсийн дагуу хойд ба өмнөд уртрагийн 30 градус хүртэлх бүсэд тэгш тал уул нурууд гарч ирэх юм. 

Соронзон орон ба сансар: Нарны цэнэгтэй бичил хэсэг, алс холын одноос ирэх өндөр эрчим хүчтэй бичил хэсгийн асар хурдтай урсгалаас дэлхийг хамгаалдаг соронзон орон алга болно. Соронзон талбай нь дэлхийн хагас шингэн цөмийн эргэлтээс үүсдэг юм. Тэр нь цахилгааныг үүсгэн соронзон талбайг бий болгодог. Соронзон талбай алга болсны дараа туйлын туяа гэх үзэгдэл бас алга болно.

Салхи ба цаг уур: Агаарын хэмийн өөр дэглэмд салхи экватороос туйлын зүг чиглэн үлээгдэнэ. Одоогийнх шиг экваторын дагуу салхи үлээхгүй. Үүний улмаас цаг уур, далайн урсгал өөрчлөгдөн нэн түрүүнд далайн экосистем орвонгоороо шинэчлэгдэх юм.

Бичил хэсгүүд ба газрын хэвлий: Сансрын өндөр цэнэгтэй бичил хэсгүүд нь хүн, амьтанд үхлийн аюултай. Хүн амьд үлдэх юм бол газар дор нутаглан тэнд тариа, ногоогоо ургуулж, мал сүргээ үржүүлэх шаардлагатай болно. Дэлхийн гадаргаар зугаалахад тусгай хамгаалтын хувцас хэрэгтэй болох юм.

ИРЭЭДҮЙ

Аажмаар гэхдээ удаанаар: Дашрамд дурьдахад дэлхий өөрийн эргэлтээ аажмаар удаашруулж байгаа. Дэлхий ба сарны түрлэгийн хүчний улмаас зуун жил тутам хоногийн хугацаа 1,5–2 миллисекундаар нэмэгдэж байна.

Түрлэгийн хүч гэдэг нь сар ба дэлхийн хамгийн ойр цэгүүдийн таталцал нь алс цэгийнхээс илүүтэй байдагт оршино. Өнөөгөөс 140 сая жилийн дараа хоногийн хэмжээ 25 цаг болох юм. Ер нь бол хүн төрлөхтөн дэлхийг бүрэн зогстол  амьдрахгүй. Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа Нар нь асар том улаан од болон томорч манай гаригийг залгих ажээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (59.19.47.45)
    Дэлхий сүйрэх л юм байна.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top