x

ОХУ-аас Монгол Улсад 100 тэрбум рублийн зээл олгох зарчмын шийдвэр гаргажээ

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанд оролцохоор ирсэн ноён А.В.Гордеев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг ноён Гордеевыг хоёр улсын ЗГХК-ын Оросын талыг даргалж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлэв.

Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн түүхэн ой тохиож байгааг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд барилгын ажил үргэлжилж байгаа тул Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэх буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр бүтээн байгуулалтын ажил дууссан байна гэлээ.

Мөн Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан талаар холбогдох судалгааг танилцуулав. Энэ нь төмөр замын одоогийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр төмөр замын шинэчлэлийн асуудлыг зайлшгүй хөндөх учир хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2018 онд тус улсын Владивосток хотод уулзах үеэрээ дээрх асуудлыг ярилцаж, төмөр замыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан, 100 тэрбум рублийг ОХУ-аас олгуулахаар ойлголцолд хүрсэн талаар сануулж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Ноён А.В.Гордеев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн нь зууны бүтээн байгуулалт хэмээн баяр хүргэлээ. Мөн Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол-Оросын Засгийн газар хооронд тусгайлан ярилцах зэргээр анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн 100 тэрбум рублийг олгох асуудлаар ОХУ-ын тал хуралдаж, зээл олгох зарчмын шийдвэр гаргасан байна. Зээлийг ямар байдлаар олгох, юунд зарцуулах асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэж буй шиг төмөр замын шинэчлэлийн ажилд зарцуулах боломжтой талаар ноён Гордеев танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдөд хандан Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаан үр дүнтэй болж, олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, ажлын амжилт хүслээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 50 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 23 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 33 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 52 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top