x

Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Хэргийн учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдаад арав хоночихлоо. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт, олны нүдэн дээр ил цагаан болсон энэ хэргийн учрыг манай цагдаагийнхан тайлж чадаагүй л байна.  

Тиймээс АН-ын зүгээс хэргийн шалгалтад хөндлөнгийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолын үндсэн дээр Олон улсын парламентын холбооноос тусламж хүсч, хөндлөнгийн хяналт тавиулахаар хандсанаа мэдэгдлээ.

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бас нэг ноцтой баримтыг хэлжээ. Хэрэг гардаг өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, үйлчлэгчдийг дуудан цэвэрлэгээ хийлгэсэн гэж. Тиймээс сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалах гээд хэргийн мөрдөн шалгалтанд тээг болох вий, улс төржилт явах вий хэмээн болгоомжилж буйгаа, үүнээс шалтгаалан ОУПХ-нд хандсан гэв.

Тэгвэл гишүүн асны болгоомжлоод байгаа тэр тээг саад чинь хэдийн тавигдчихсан гэж хэлж болохоор байна. Угаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаанд зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан, гэмтлийн улмаас нас барсан гээд тогтоочихсон байгаа. Харин унасан шалтгааныг олох нь л цагдаагийн байгууллагын ажил байв.

Хамгийн гол нь уг хэрэг төрийн тусгай хамгаалалттай газар, олны нүдэнд ил газар болсон. Засгийн газрын хуралдааны танхимын өмнөх хоёрдугаар давхрын гонхноос хүн унаж (санаатай эсвэл санамсаргүйгээр унагаасан ч байж магадгүй) нас барсан. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан шөнө дөлөөр хэргийн газар очиж ажилласан. Тухайн үед төрийн ордонд байсан, ордноос гарсан бүх хүмүүсийг бүртгэж, дараа өдөр нь мэдүүлэг, байцаалт авсан.

Мэдээж энэ олон хүнээс гэрчийн мэдүүлэг байцаалт авах, өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад нэг, хоёр хүний хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага яаравчлан ажлын хэсэг байгуулсан байх. Үүндээ тагнуулын байгууллагыг ч бас татан оруулсан (учир нь төрийн ордонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ТТХГ нь тагнуулд харьяалагддаг) байх. Тэгээд хэзээ мөдгүй хэргийн үнэн мөн илрэх байх гэж олон нийт харж, хүлээж байлаа. Ядаж л “гаднын нөлөөгүй, гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг жижүүрийн үгээ хэлэх болов уу? гэж.

Гэсэн ч тийм юм болсонгүй. Ямар нэг ажлын хэсэг байгуулсан, хэргийн мөрдөн шалгалтад ач холбогдол өгч, хүн хүч дайчилсан талаар хэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэр тусмаа гэмт хэрэгтэй тэмцэх чих үүрэг бүхий Хууль зүйн сайд нь ганц үг амнаасаа унагасангүй. Хэргийг шалгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга ч ус балгасан мэт дуугүй байна.

Тэгэхээр энэ хэргийн шалгалтад ямар нэг улс төрийн нөлөө оржээ гэдэг нь бараг л тодорхой болоод байна. Тэр тусмаа энэ хэргийн учрыг олох сонирхол цагдаагийн байгууллагад ч, Хууль зүйн сайдад ч байхгүй байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийхдээ “Хэрэг гарах үед хэсэг бүлэг хүмүүс муудалцсан байж магадгүй” гэж хэлсэн. Мөн олон хүн согтуу, хөлчүү байсан, агсан согтуу тавьсан (хэргийн материалд авагдсан байх учиртай) тухай ч ярьсан.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр хэрэг гарахаас 20 орчим минутын өмнө Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд гаднаас ажил хэргээр дуудагдаж орж ирсэн олон хүмүүс байсан. Сэтгүүлчид ч мөн байсан гэдэг. Мөн Г.Батхүү агсныг унасан, цус алдсан байдалтай байхыг анх харсан гэрчүүд цагдаа болон эмнэлэг дуудаагүй байсан. Гэх мэт сэжиг таамаг, сэжмүүд олон бий. Хамгийн гол нь уг явдал хүний нүднээс далд, хэнд ч мэдэгдэхгүйгээр болсон байх боломжгүйд хамаг учир байна.

Гэвч энэ хэргийг шалгахад гудамжинд ажилладаг цагдаа төрийн тусгай хамгаалалттай газар ороод бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байж магадгүй гэх агуулгатай яриаг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгсөн байна. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх, илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд юу хийж, юу ярьсан бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

Томоохон мөнгө, хөрөнгөтэй холбоотой, ашиг сонирхлыг нь хөндсөн асуудал болгон дээр хөхөөтэй цаг шиг гарч ирж донгоддог энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий эрхэм цаг бусаар амиа алдаад, түгшүүр төрүүлээд байхад яагаад ам нь үдээтэй явна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (107.77.230.135)
    нямдорж хулгай хийж худал ярьж хорлон сvйтгэдэг ажил хийдэг л хvн
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Soogii (202.9.45.67)
    Нөгөө 2 ялтнаа яриад л явж бгаа бз өөр юу хийдийн
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • ЖАСТЫН БАТХҮҮ (66.181.187.17)
    ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮ АЛТЖИНГИЙН АЛТАНГИЙН НӨХӨР АГСАН БОЛ Ц.НЯМДОРЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ГҮЙЖ ЯВАА
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    МАН , Нямдорж байгаа цагт хав дараад өнгөрнө.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 9 цаг 51 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 11 цаг 24 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 11 цаг 34 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 11 цаг 53 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 11 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top