x

Монгол Улсын экспортын хэмжээг нэмэх боломжийг Элчин сайд нарт танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

2009 оноос эхлэн зохион байгуулж буй Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт маргааш буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо болох юм. Уулзалт нь Элчин сайд нар Улаанбаатар хотноо цуглан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны талаар санал солилцох боломжийг олгодог билээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд Элчин сайд нарт мэдээлэл хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа болон 20 улсын Элчин сайд, 6 улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч оролцох юм. Уулзалт бүрийн өмнө тогтсон уламжлалын дагуу Элчин сайдууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Элчин сайд, төлөөлөгчидтэй  дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэнд дэвшүүллээ.

Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал, “Бүс ба зам” санаачилга, дотоодын хууль эрхзүйн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг тодруулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар тогтож ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр тус улсын дарга Ши Жиньпин БНХАУ импортлогч улс болж буйгаа зарласан нь анхаарал татаж, хил залгаа манай улсын экспортыг нэмэх боломж хэмээн харж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. Монгол Улсад экспортын олон боломж байгаа дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар БНХАУ, бүс нутагтаа бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн танилцуулав. Ингэхдээ Европын улс орнуудаас дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх замаар бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо төдийгүй манай хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий гэсэн юм.

Элчин сайд нар Ерөнхийлөгчийн дурдсан чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дотоодын компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх үүднээс өргөн хүрээний уулзалт зохион байгуулах асуудлаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрэв.

Мөн Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг сонирхож, энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нарыг анхаарч ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 16 цаг 51 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 16 цаг 53 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 16 цаг 57 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 16 цаг 57 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 17 цаг 0 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 17 цаг 0 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 17 цаг 3 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 17 цаг 9 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 17 цаг 59 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 19 цаг 22 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 19 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 52 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 19 цаг 54 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 19 цаг 55 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 19 цаг 56 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 20 цаг 23 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 20 цаг 32 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 21 цаг 30 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 23 цаг 38 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 23 цаг 40 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top