x

АНУ-ын Айдахогийн амьтны хүрээлэнд төрсөн ботгонд Монгол нэр хайрлахыг хүсчээ

АНУ-ын Айдоха мужийн “Idaho Falls” амьтны хүрээлэнгийн Засу хэмээх ингэ төллөжээ. Энэ сарын 18-нд төрсөн ботгонд нэр хайж буй гэдгээ тус хүрээлэн фэйсбүүк болон инстаграм хуудсандаа бичсэн байна.

Саяхан мэндэлсэн эр ботго Засу, Говь хоёрын гурав дахь төл гэнэ. Тус амьтны хүрээлэн шинэ гишүүддээ уугуул нутгийнх нь хэлээр нэр өгдөг уламжлалтай аж. Тиймдээ ч Монголын хоёр бөхт тэмээний үр төлд монгол нэр өгөхөөр амьтанд хайртай хүмүүст ханджээ.

“Idaho Falls” амьтны хүрээлэнгийн Боловсролын мэргэжилтэн Санни Катсенис “Амьтны хүрээлэнд маань шинэ төл мэндлэх бүрт бид маш ихээр баярлан хүлээн авдаг. Шинэ төлүүдэд төрөлх эх нутгийнх нь нэрийг өгөхийг чухалчилдаг. Тиймээс бид олон нийтийг манай ботгонд маш хөөрхөн монгол нэр санал болгохыг хүсч байна” гэжээ.

“Idaho Falls” амьтны хүрээлэнгийн шинэхэн ботгонд нэр хайж буй тухай постны дор Батбаяр, Бөхт, Эрдэнэ гэх мэт монгол нэрс санал болгосон байлаа. Энэ долоо хоногт хүмүүсийн бичсэн сэтгэгдэл дээрх нэрнүүдээс амьтны хүрээлэнгийнхэн тохирох нэрийг сонгох бөгөөд та ч гэсэн өөрийн хүссэн нэрийг санал болгох боломжтой аж. Тус амьтны хүрээлэн дэлхийн зургаан тивийн 120 төрөл зүйлийн 330 гаруй амьтантай бөгөөд тэдний гурав нь Бактриан хэмээн нэрлэгддэг хоёр бөхт монгол тэмээ юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Top