x

У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын зам салахын цагт

/Ашиг сонирхол салав/

Ерөөс улстөрчдийг ашиг сонирхлоос өөр холбох зүйл огт байдаггүй гэдгийг нотлох жишээ баримтуудыг асар богино хугацаанд нүдээр үзэж, чихээр сонсох боломжтойгоороо Монгол Улс гайхамшгийн орон. Томоохон улстөрчдийн нэг зам дээр гарах, салах учралууд яг одоо ид явагдаж байна. У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зам энэ хүрээд салж байхад, цаана нь тэднийг өөр өөрийн завин дээр урин дуудагсад, ашиг сонирхлоо нэгтгээд цааш хөдлөхөөр хүлээгсэд байж л байгаа. Иймэрхүү нэгдэл, урвалт, салалт эхнийх ч биш, эцсийнх ч биш байдгаараа улс төр адгийн зүйл. Гэхдээ улс төрөөс өөр арга замаар улс орныг удирдах нийгмийн зохион байгуулал үгүй билээ.

Одоогоос ердөө дөрөвхөн сарын өмнө МАНАН-г түлхэн унагааж, нам дамжин хэрсэн авлига, бизнесийн бүлэглэлийг тас цавчиж хаях уриа лоозонг У.Хүрэлсүх, Х.Баттулга нар алсын хараагаа ойртуулан, үзэл санааны нэгдмэл байдлыг бий болгов уу гэж гоё харах өнцөг нийгэмд бий болоод байсан билээ. Гэвч тэдний зам энэ хүрээд салж байна. Нөхөн сонгуулийн ганц тойрог дээр Цэцэд тултал заамдалцаж байгаа хүмүүсийн урд үүнээс ч том хайна бий. Тэгэхээр УИХ-ын 2020 оны сонгууль хүртэлх улс төрд өнөөдөр ойлгогдож байгаа эмх замбараагүй явдлуудаас илүү хаос нүүрлэх нь илэрхий болж байна. 

“МАНАН бүлэглэлийн толгойлогч” хэмээн нийгмээр үзэн ядуулж, шаарлуулж байж Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдоос МАН-ын даргын суудлыг нь авч, өөрийн найз Г.Занданшатартаа УИХ-ын даргын албан тушаалыг салган өгснөөр улс төрийн тэмцэл дууссан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хууль сахиулах байгууллагууд, нэн ялангуяа шүүх засаглалд хэмжээгүй эрх мэдэлтэй Монголын анхны Төрийн тэргүүнээр хууль өөрчлөн өргөмжлөгдөв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг явдалд ч нэгдмэл байр суурьтай явж ирсэн билээ. Харин одоогоос эхлэн эл хоёр эрхмийн зам салах улс төрийн нөхцөл байдал бий болжээ. У.Хүрэлсүх намын эрх мэдлээ бүрэн шилжүүлж авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрд авсан. Ийнхүү МАНАН дэглэмийг унагасан жанжин, хувийн банкны эрх ашгийг ард түмэндээ буцаан авчирсан баатар зэрэг сайн нэр олж амжлаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгаас хавьгүй унацтайгаар түүнтэй хоршсон замаас салж байна. Одоо түүний хувьд намаа нэгэн цул атгаж сонгуульд орохын тулд М.Энхболдын гомдлыг тэвчээртэй сонсож, нам нэгт нөхрийн хувьд гэмээ цайруулах цаг иржээ. Тэд өнгөрсөн амралтын өдөр алсхан уулын аманд ёс ёмбогор уулзаж, улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцаад, МАН эв нэгдлийг хичээж, УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө амлалтаа хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн гэнэ. У.Хүрэлсүхэд М.Энхболдоос илүү үнэнч дайсан гэж одоо байхгүй. Яагаад гэвэл тэдний өмнө 2020 он яг адилхан ирнэ. Саналын хуудас дахь МАН сонгогчийн нүдээр зөвхөн У.Хүрэлсүх биш, бас М.Энхболд ч мөн юм. Тиймээс тэд эв нэгдэлтэйгээр сонгууль үзэх кампаниа одооноос эхлэхгүй бол МАН гэж шуудайд хийсэн үхрийн эвэр шиг зүйлд итгэхэд бэрх байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг халаасан дахь цагаан алчуураараа даллан зүгээр л үдэх гэж үү. “Женко”-гийн хүч одоо У.Хүрэлсүхэд гэхээсээ төрөлх АН-д илүү хэрэгтэй болсон цаг хугацаа. Тэд хамтдаа Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг угтах учраас Х.Баттулга ч бас УИХ-ын сонгуулийн өмнөх ганц жил намаа тойглох гэх нь гарцаагүй. Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувиар УИХ-ыг тарахыг хоёронтаа шаардахдаа Ж.Эрдэнэбатын Засгийн газар асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулсан, УИХ-ын 49 гишүүн ЖДҮС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдсан, УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаануудыг онцолсон. Эдгээр гэм буруугаас У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр өөр өөрийн хувийг хувааж аваад МАН-аа цэвэрхэн үлдээж чадахгүй. 

Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн Г.Батхүү агсаны амь насыг санаатайгаар бүрэлгэсэн байж болзошгүй гэх улс төрийн байр суурийг АН албан ёсоор илэрхийлсэн бөгөөд үүнээс хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тухай мөн УИХ-д мэдэгдсэн. Энэ мэтчилэн АН УИХ-ын сонгуулийн өмнөх кампаниа У.Хүрэлсүхээс дөнгөж салаад буй “Женко”-гоо тойрч эвлэлдсэн, түүнээс гарах санааг тойглож шуугилдсан байдлаар үргэлжлүүлэх янз ургаж байна. 

Ердөө дөрвөн сарын өмнө Сүхбаатарын талбайд иргэд хэдэн арван мянгаараа цугласныг ард түмний уур хилэн гэж улстөрчид төсөөлөхгүй байгаа нь харамсалтай. Тэд ердөө л тархи угаалтын ажлын үр дүнд хөөстэй толгойтой хэдэн тэнэг жагсаал дүүргээд харьсан гэж дүгнэсэн хэрэг. МАН, АН хэдий хоёр талдаа гарч, сонгуульд хүчээ үзлээ гэхэд худлаа шударга хүмүүсийн шударга ёс ярьж өрсөлдөх шударга бус сонгуульд санал өгөхөөс татгалзах сонгогчид өнгөрсөн өвөл Сүхийн талбайг дүүргэснээс ч хэд дахин олон болохыг улстөрчид төсөөлөхгүй байна.  

Б.Энхцэцэг /ub.life/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.22.63)
    49 deer yamar negdmel bair suuritain? 2uulaa erdenebilegt hudaldagdah magadlaltai l hms shig haragddag
    2019 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 32 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 40 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 50 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 56 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 0 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 4 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 58 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 31 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 0 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 5 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 8 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 12 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 17 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 26 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 48 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 13 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top