x

УИХ-ын дарга Г.Занданшатар ЕСБХБ-ны дэд ерөнхийлөгч Алейн Пилоуг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус байгууллага Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1,4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Тус банкнаас оруулж буй хөрөнгө оруулалт 100 хувь хувийн хэвшил рүү чиглэж ирснийг тэрбээр уулзалтын эхэнд тэмдэглэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо эхэлсэн талаар танилцуулав. Мөн Монгол Улс эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байсныг онцолсон юм.

Уулзалтын үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч ноён Алейн Пилоу тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөндөө тусгасан үндсэн чиглэлийн нэг нь олборлолтын бус буюу уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх станцууд барих, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, жижиг дунд үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний 100 гаруй төсөлд санхүүжилт олгожээ.  Цаашид хотын хөгжлийн чиглэл, хатуу хог хаягдал боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээвэрт дэвшил гаргах, бохир ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулах, дулаан хангамж, хот төлөвлөлтийн талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хувийн хэвшилд оруулсан хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдгийг ноён Алейн Пилоу дурдаад Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого чиглэлийн талаар тодруулж, өөрийн байр суурийг илэрхийлэв.  

УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хараахан хэлэлцээгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, харилцан ашигтай, эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг парламентаас ямагт дэмжиж ажиллах болно гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 30 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 38 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 48 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 54 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 58 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 2 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 56 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 29 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 58 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 3 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 6 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 10 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 15 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 24 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 46 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 18 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 46 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 11 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top