x

ОХУ-тай хамтран Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах санал тавилаа

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарыг хүлээн авч уулзлаа.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Улаанбаатар хотноо болох бөгөөд боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал хэлэлцэхийн дотор өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудал багтаж байгаа юм. Эдийн засагт хүний хүчин зүйл нэн чухал. Энэ үйл хэрэгт Байгалийн Улсын Их Сургуулийн оруулсан хувь нэмрийг хоёр тал өндрөөр үнэлдэг гэдгийг уулзалтын эхэнд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина онцоллоо.

Байгалийн Улсын Их Сургууль энэ жил 125 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус сургуулийн түүхэнд шилдэг төгсөгчид олон байсны нэг нь Монголын төрийг 44 жил удирдсан, төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал юм гэдгийг УИХ-ын дарга онцолж, түүний амьдралын талаар уран сайхны кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлж, энэхүү үйл хэргийг дэмжихийг зочдоосоо хүслээ. Түүнчлэн Монгол, Оросын эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгаа Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвөөс Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа дугуй ширээний II уулзалтад ихээхэн ач холбогдол  өгч байгаагаа тэмдэглэв.

Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх, кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах ажилд Байгалийн Улсын Их Сургуул, идэвхтэй оролцох болно хэмээн Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская хэллээ.

УИХ-ын дарга Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээний талаар дурдаж, тэнд барьж буй “Шинэ тосгон” Орос, Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна гэв. Тэрбээр Байгаль нуурын усны гол эх ундарга болдог Орхон, Сэлэнгэ мөрнийг хамгаалах өсөл хэрэгжүүлэх санал тавьж, үүнд Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааны гол тулгуур болох Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөний үр дүн тун удахгүй гарна гэдэгт итгэж байна гэв.

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал Т.Л.Музычук, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская нар ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн холбооныхонтой хамтарч хоёр орны хууль тогтоогч, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хамтын судалгаа, шинжилгээний ажил өрнүүлэх, Монголд хамтарсан их сургууль байгуулах асуудал хөндсөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тухайлбал Үндсэн хуулийн эрх зүйн судалгааны чиглэлээр ОХУ-ын эрдэмтдийн санал бодлыг сонсохдоо баяртай байх болно гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 33 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 41 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 51 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 57 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 1 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 5 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 59 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 32 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 1 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 6 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 9 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 13 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 18 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 27 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 49 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 20 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 42 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 48 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 3 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 14 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top