x

Их Британий уламжлалт баяр “Бяслагны уралдаан”

Өнөөдөр Их Британийн хаврын амралтын өдөр болж байна. Их Британийн хаврын амралтын өдрийг тавдугаар сарын сүүлчийн даваа гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ баяраар банкнууд хүртэл "Spring Bank Holiday" хэмээн амардаг байна. 

Хаврын баяр: Энэхүү баярыг дундад зууны үеэс тэмдэглэн ирсэн бөгөөд цэцгээр бялхаж, ард түмэн багт наадам зохиож, дуу хуур,  нум сум харван уралддаг байжээ. Яг нэг ийм баярын үеэр шилийн сайн эр Робин Гудыг барьсан гэх домог бий. Энэ өдөр цэцгийн шүүдрээр нүүрээ угаах нь үзэсгэлэнтэй болгоно хэмээдэг байжээ. 

Мөн энэ өдөр бяслагны уралдаан болдог аж. Английн Глостер хотод жил бүрийн хаврын улирлаар дуулиант “Бяслагны уралдаан” (Cheese Race) хэмээх олныг хамарсан сонирхолтой үйл ажиллагаа болдог. Куперсхилдын бяслагны уралдааны үйл ажиллагаанд сайн дурын хүмүүс оролцдог бөгөөд хүнийг нийгэмшүүлэх, цагийг зугаатай өнгөрүүлэх ач холбогдолтой юм.

“Бяслагны уралдаан”-ы нээлтийг бяслагны наадмын удирдагч хийж, үг хэлдэг бөгөөд тэрээр цагаан хүрэм, хар цилиндр бүрх малгай өмссөн байна. Энэ нь улаан, цагаан, цэнхэр туузаар чимэглэгдсэн байдаг аж. 

Тэмцээнийг нээгч нь 3 хүртэл чангаар тоолно. Гурав гэж хэлэнгүүт 8 фунт (3,5 кг) жин, 25 см-ийн диаметртэй бяслагийг Куперын гэх толгой налуу газрын уруу өнхрүүлдэг. Түүний урт нь 200 метр ба  нэлээдгүй огцом уруу юм байна. Харин дөрөвийн тоог хэлмэгц оролцогчид бяслагний араас гүйнэ. Оролцогчид даваан дээрээс өнхрөх бяслагийг гүйцэхийн тулд давааны уруу гүйлддэг.

Гэхдээ гэмтэж, бэртэн, биеэ энд тэндээ шалбалсны үр дүнд бяслагийг барьж авч чадах юм бол тухайн оролцогч нь “Давхар Глостер” (Double Gloster) шагналын эзэн болоод зогсохгүй, ардын наадмын гавъяат ялагчийн байр суурь дээр очдогт хэргийн учир оршино.

Өнхөрч буй бяслаг нь ихэвчлэн 70-110 км/цагийн хурдтай байдаг нь хүний гүйлтийн хурднаас хамаагүй их. Нийгмийн бүх давхаргад уг тэмцээнийг хүртээлтэй болгохын тулд эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гээд таван төрлөөр тэмцээнээ явуулдаг байна.

Бяслагны уралдаан нь 200 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа бөгөөд маш гүн гүнзгий үүх түүхтэй уламжлал юм. Үүнийг зун цаг эхэлсний баяр төдийгүй Британий арлууд дээр Ромын оршин суугчид нүүдэллэж ирсний баяр гэгддэг. Бас дундад зууны үеэр фермерүүд газраа хуваахаар хийдэг байсан гэх.

Гэвч өнөөдөр энэ баярын өдрийг Британий хуанлинууд дээр тодоор тэмдэглэж, Британичууд ч өөрсдөө их бахархан зохион байгуулдаг болжээ.

Тэмцээнийг үзэж сонирхохоор олон мянган хүн цугладаг. Тэмцээний ялагч нь бяслагийг гартаа өргөснийхөө дараа тэмцээний бусад бүх оролцогчидтой түүнийгээ хуваан авдаг уламжлалтай аж.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top