x

Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболд үүрэгт ажилдаа орлоо

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өглөө. 

Т.Ганболдыг үүрэгт ажилдаа ийнхүү албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан Консулын газрын захирал ажлын амжилт хүсэв. Өргөмжит консул нь Уругвай улсад суухгүй Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллаж эхэлж буй нь энэ аж.

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон болно гэж ГХЯ-наас мэдээллээ.

Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болох тухай холбогдох журамд заасан байна.

Өргөмжит консулын тухай журмаас:

  • Экзекватурыг томилогч улсаас олгосон патентыг үндэслэн Өргөмжит консулд олгодог.

  • Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн Өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.

  • Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.

  • гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй

  • өөр улсын Өргөмжит консулын албыг давхар хашихгүй

  • Өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй

  • Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.

  • Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.

  • Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.

  • Өргөмжит консул ГХЯ, дипломат төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернет сүлжээ, е-мэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.

  • Өргөмжит консул албан байр, уналгадаа Монгол Улсын төрийн далбаа мандуулж, албан байрандаа “Монгол Улсын өргөмжит консулын газар” гэсэн хаяг байрлуулна.

  • Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.

  • Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө. 

 Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна:

  • иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,

  • иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,

  • иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,

  • иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх, төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах,  шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

  • эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,

  • иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,

  • байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,

  • шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,

  • иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,

  • иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах,

  • иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 16 цаг 49 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 16 цаг 51 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 16 цаг 55 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 16 цаг 55 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 16 цаг 58 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 16 цаг 58 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 17 цаг 1 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 17 цаг 7 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 17 цаг 57 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 19 цаг 20 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 19 цаг 21 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цаг 50 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 19 цаг 52 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 19 цаг 53 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 19 цаг 54 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 20 цаг 21 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 20 цаг 30 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 21 цаг 28 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 23 цаг 36 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 23 цаг 38 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top