x

Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүнбаян өртөөний өргөтгөл хийх хэсэгт ажиллав

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж байна.

Төрийн тэргүүн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих нээлтийн арга хэмжээнд оролцож, нефть боловсруулах үйлдвэрийн төмөр зам, авто зам, агаарын шугам зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна.

Харин өнөөдөр Дорноговь аймаг дахь Улаанбаатар төмөр замын Зүүнбаян өртөөний өргөтөл хийх хэсэгт очиж, ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. Төрийн тэргүүнийг Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангийн цэргийн хүрээ угтав.

Зүүнбаян өртөө нь 1984 онд баригдсан бөгөөд галт тэрэг хүлээн авах, явуулах 850-1100 метр урттай 3 замтай, 8 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар өртөө нь 2018 онд 1433 вагон нефть, нүүрс, элс зэрэг 84296 тонн ачаа ачжээ. Энэ нь бусад өртөөтэй харьцуулахад ачаалал багатайд тооцогдох юм байна.

Харин Тавантолгой чиглэлийн төмөр замтай холбогдоход тээврийн ачаалал эрс нэмэгдэх тул эхний ээлжинд Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 км төмөр замд шинэчлэл хийх шаардлагатай юм байна. Ажлын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх жилээс их засвар, шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ гэв. Үүнд 37.7 тэрбум төгрөг шаардлагатайг Улаанбаатар төмөр зам өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм байна.

Мөн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой чиглэлд төмөр зам тавих ажлыг эхлүүлэхийн тулд Үе угсрах бааз байгуулахаар буюу төмөр зам угсралтын эхний бэлтгэл ажлыг эхлүүлж, зураг төслөө боловсруулж байгаа гэлээ. Мөн өртөөнд нэмж ачаа буулгах, ачих 2 терминал барих юм байна.

Өчигдөр /2019.05.23/ Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын хамтарсан ажлын хэсэг дээрх асуудлаар хуралдаж замын чиг, холболтын цэгээ Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн замыг холбохоор хамтарсан акт үйлджээ.

Мөн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлын зургийг зурж, эхний 50км замын зургийг боловсруулж, бүтээн байгуулалтыг хийх Зэвсэгт хүчний жанжин штабт хүлээлгэн өгсөн байна. Мөн дараагийн 50 км замын зургийг зурах ажилдаа оржээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа ТЭЗҮ болон ажлын зураг сайн хийгдсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, төмөр замын төмөр бетон дэрийг дотоодын үйлдвэрт угсрах зэрэг асуудлаар холбогдох албаныхантай ярилцав.

 Зүүнбаян нь Дорноговь аймгийн нутагт орших тосгон бөгөөд Засаг захиргааны хувьд Сайншанд сумын нэг баг юм. Одоогоор 3000 гаруй хүн амьдарч байгаа ч төмөр зам баригдсанаар хүн ам 2-3 дахин өсч, томоохон суурьшлын төв бий болно хэмээн үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 43 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 16 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 26 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top