x

Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн, Хууль зүйн байнгын хороод тус тус хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилуулснаар гишүүд хоригтой холбоотой үг хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэр их татвар өг. Оюутолгой түүнээс гурав дахин бага өг гэдэг байдлаар шийдээд байна гэж ойлгож болох уу. Ерөнхийдөө ингэж ойлгогдоод байна. 

Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхаар хөрөнгийг битүүмжлэнэ гэж юу гэсэн үг вэ. Хоригийг яагаад зөвшөөрөхгүй гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч тавьсан болохоор зөвшөөрөхгүй гээд байгаа юм уу. Хориг дотор маш олон зөв юм байна гэж харагдаад байх юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ойлголтын өнцөг зөрөөд байх шиг байна. Олон улсын үндэстэн дамнасан корпарациуд ядуу буурай орнуудаад татвар төлөхөөс зайлсхийдэг. Тэрхүү татвараас зугтдаг компаниудтай тэмцдэг олон улсын байгууллагуудтай хамтарч энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Хүлээж авахгүй байгаа нь тавигдсан үндэслэл болон хуулиа сайн ойлгоогүйтэй холбоотой. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүний асуусан яагаад Оюутолгой Эрдэнэтээс бага татвар төлөөд байгаа юм бэ гэдэг шиг цоорхой энэ хуульд байгаа учраас хориг тавиад байгаа юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Гэвч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал санал хураалтын дүнг харуулдаг самбарт буруу гарсан. Мөн санал хураалт явуулсны дараа зарим гишүүн нэмэгдэж орж ирсэн учир саяны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргав. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явууллаа. 

Дахин санал хураалтад 39 гишүүн оролцож, 79.1 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (223.38.60.104)
    Татгалзсан нөхдүүд Рио Тинтод худалдагдсан хулгайчууд гэж ойлгож болохуу.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 57 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 5 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 15 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 21 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 25 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 29 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 23 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 56 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 25 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 30 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 33 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 37 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 42 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 51 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 13 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 44 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 6 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 12 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 27 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top