x

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Японы Ибараки мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Ицүка Акио тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тус муж нь манай улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлээд 20 гаруй жил өнгөрсөн байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд 20 жилийн түүхт харилцаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх зорилготой байгаагаа ноён Ицүка Акио уулзалтын эхэнд хэлсэн юм. Түүнчлэн Ибараки муж нь хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэлт, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлөөрөө Японд дээгүүрт ордог гэлээ.

Хоёр улсын иргэд болон муж, аймгуудын харилцааг хөгжүүлэх нь цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй болохыг ч тэрбээр хэлсэн үгэндээ онцоллоо.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гуравдагч хөрш Япон улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад баяртай байдгаа илэрхийлээд 1990 оны зах зээлийн шилжилтийн хүнд хэцүү цаг үед Япон Улсын Засгийн газраас эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг дурдав. Мөн тэрбээр Японы угсаа залгамжлагч хунтайж Нарухитог хаан ширээнд заларч, шинэ “Рейва” тоолол эхэлсэнд баяр хүргэсэн юм.

Монгол Улс парламентын засаглалтай. Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, харилцан айлчлалууд тогтмолжсон. Тухайлбал, 2017 онд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн Монголд, 2018 оны зургадугаар сард УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй парламентын гишүүд Японд айлчлал хийсэн юм. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан парламент хоорондын харилцаанаас илүүтэй орон нутаг, муж, аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг ч хөгжүүлэх нь зүйтэйг уулзалтын үеэр тэмдэглэв.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтой.

Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэх, Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэх, одоо хэрэгжиж байгаа Монголын 1000 инженер сургах хөтөлбөрт 400 оюутан хамрагдаад амжилттай суралцаж байгааг онцолж байлаа.

Японы Ибараки мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монголоос Японд гаргах ажиллах хүчний талаар ямар бодлого баримталж байгаа талаар асууж тодруулав.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Манай улс олон сая хүн амтай биш. Хөдөлмөрийн насны 1.3 сая хүнтэй учраас залуу ажиллах хүчээ мэдлэг шингэсэн салбарт ажиллуулах сонирхолтой байдаг. Ялангуяа үйлдвэрлэлийн шинэ салбаруудад залуусыг бэлтгэж, сургах хэрэгтэй. Ажиллах хүчийг гадагш явуулахад гэр бүлийн харилцаа, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэдгийг өмнөх туршлагуудаасаа харж байгаа. Цаашид гадаадад чадварлаг монгол инженерүүдийг “экспортолдог” болох цаг ойрхон байгаа гэдэгт эргэлздэггүй” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 55 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 3 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 13 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 19 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 23 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 27 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 21 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 54 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 23 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 28 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 35 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 40 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 49 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 11 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 43 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 4 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 11 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 25 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 36 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top