x

Эрхэм гишүүдийн эрх ямба хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учрууллаа

Өмнөх (өдрийн) дугаарт төрийн ордонд хяналтын камер байхгүй байгаа нь өнгөрөгч баасан гаригт болсон золгүй явдлын нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл учруулж байгаа тухай мэдээлсэн(“Зууны мэдээ” сонин). Харин тийм байхад хүргэсэн зүйл нь юу вэ?

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барснаас хойш зургаан хоног өнгөрлөө. Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай газар төрийн өндөр албан тушаалтан асан гэнэтийн байдлаар амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага ч, эмч нар ч хэлж чадахгүй, амандаа ус балгасан мэт л дуугүй байна. Харин даваа гаригт АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын хийсэн мэдээллээс олон нийт там тум мэдээлэл авлаа.

Тэд өмнөх өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасны улмаас нас барсан” гэх мэдээллийг үгүйсгэв. Гэсэн ч тэр мэдээллийг тараасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Хэрвээ Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Дөрөвдүгээр сард (энэ оны) Солонгост бүх шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байгаагүй” гэдэг нь үнэн бол талийгаачийг “зүрх нь хаагдсаны улмаас” гэх мэдээллийг хэн тараасан байж болох вэ? Ямар зорилго, шалтгаанаар?

Шүүх эмнэлгийн (химийн шинжилгээний) дүгнэлт хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар “өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан” гэдгийг нь лав тогтоосон байна. Гэвч Х.Тэмүүжин сайд асны хэлсэн “их хэмжээний гэмтэл авсан” гэдэг үгийг эмч нар дахиад тайлбарлах хэрэгтэй болно. Тэр гэмтлүүд бүгд өндрөөс унасны улмаас бий болсон уу? Эсвэл...

Энэ олон тодорхойгүй зүйлийн ард нэг л зүйл тодорхой байна. Хэрвээ төрийн ордны гудамж, булан бүрт хяналтын камер байсан бол, хэрвээ талийгаачийг өндрөөс унасан даруйд нь (уг нь бол, хэрэв талийгаач хоёрдугаар давхрын гонхноос унасан хэдхэн алхмын цаана төрийн ордны хамгаалалтын ажилтан сууж байгаа шүү дээ) олж эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил үү? Тэгээд хэрхэн, ямар нөхцөл байдалд энэ осол эндэл болсныг хугацаа алдалгүй хэлж чадах байсан ч юм бил үү?

Гэвч харамсалтай нь төрийн ордонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх ямба, дур зоргоос болж хэрэг явдал иймдээ тулаад байна. Өмнөх удаад төрийн ордны хамгаалалт болон хяналт туйлын дутуу дулимаг байгаа тухай сануулсан. Гэвч ийм болгосон эзэн нь Төрийн тусгай хамгаалалтынхан бус, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө. Учир нь ТТХГ-аас төрийн ордонд камер тавихыг цаг үргэлж сануулдаг, шахаж шаарддаг боловч манай гишүүд “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээр халхавчлан байнга татгалзаж, эсэргүүцэж ирсэн. Хэн нэг хамгаалалтын ажилтан өөрийнх нь эрх ямба бүхий "өгзгийг" камерийн цаанаас хараад сууж байгаасай гэж тэд хүсдэггүй. 

Эсвэл угаасаа хулгай, булхайгаа хийхэд нь саад болно гэж үздэг ч байж магадгүй. Үүнийх нь үр дүн өнөөдрийн энэ золгүй (одоогоор санаатай гэмт хэрэг байсан гэж тогтоогоогүй байгаа) осол. Бүр цаашлаад хяналтын камер байхгүй юм чинь хүнгүй газар олж байгаад нэгийгээ нухчихсан байхад ч “үгүй” гэх газаргүй болж байна. Тэр байтугай гэгээн цагаан өдөр төрийн яам руу гүйж ороод хамгаалалтын ажилтны нүдэн дээр нэгийгээ дүрчихсэн тохиолдол гарч л байсан юм шүү дээ. Ерөнхий сайд маань хүртэл саяхан (хэдхэн жилийн өмнө) УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гаргаад хэвлэлийнхний нүдэн дээр балбачихаж байсан юм шүү дээ.

Ийм л хүмүүжил, моральтай нөхөд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр” далайлгаад явж байна. Төрийн тусгай албыг ч (ТТХГ-ыг хэлж байна) алба биш болгож, ажил үүргийг нь цалгардуулж байна. Адаг сүүлд нь өөрсдөө ч амиа алдахад ойрхон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.55.188.42)
    76ын эрх ямба гэж юу вэ.Улс орноо ар ширгүй.ард иргэдээ тайван амьдралд ажилтай.гэдэс цатгалан.бага насны хүүхдүүдэд хүчирхийлэл үгүй тийм нийгэмд амьдруулчихаад эрх ямбаа ярь.Яаралтайхан шиг наад нэг балай УИХын халдашгүй эрх гэгч ямбаа цуцлах хууль гаргаа хэрэгтэй.Манай ерөнхийлөгч ч гэсэн нэг зориг муутай бгаад бхын.их л найдаж бсын.Украйны шинэ ёрөнхийлөгч тангараг өргөсөн үеэсээ зоригтой дуугарч эхэллээ дээ
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 58 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 6 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 16 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 22 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 26 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 30 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 24 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 57 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 26 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 31 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 34 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 38 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 43 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 52 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 14 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 45 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 7 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 13 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 28 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 39 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top