x

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Нийслэлийн "Шилдэг татвар төлөгч иргэн"-ээр нэрлэв

Хотын дарга С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдэд шагналыг нь гардууллаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч  иргэн, ААН-ийн дийлэнх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг байна. Тэд 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлжээ. Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК шалгаруулжээ.

Харин "Шилдэг татвар төлөг иргэн"-ээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэв. Тэр өнгөрөгч 2018 онд нийслэлийн төсөвт нэг тэрбум 300 сая төгрөгийн татвар төлсөн байна. Өчигдөр хотын даргаас өргөмжлөлөө гардаж авсныхаа дараа Л.Энх-Амгалан гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар,

"НИЙСЛЭЛИЙН 2019 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН"-ээр шалгаруулсанд баярлалаа. Иргэдийн татварын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагддаг, ирээдүйгүй хөрөнгө оруулалт болдог, салхинд хийсдэг талаарх иргэдийн шүүмжлэлтэй би иргэнийхээ хувиар санал нэгддэг. Төсвийн хууль батлалцдаг гишүүний хувиар иргэдийн төлсөн татварыг үр ашигтай зарцуулах талаар байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Өөрөө татвар төлөгчийн хувьд миний төлсөн татвар улс орны хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаасай гэж өөрийн эрхгүй бодогддог” хэмээн бичсэн байна.

Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний татварт төлсөн 1,3 тэрбум төгрөг (түүн шиг 700 татвар төлөгч байхад л нийслэлийн төсөв бүрдчих нь байна) бол 150 хүүхдийн ортой нэг шинэ цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Тиймээс Л.Энх-Амгалан гишүүн татвараа шударгаар төлсөн нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн нэр төрийн хэрэг боловч, энэ мөнгө эргээд нийслэлчүүдэд ашиг тустай зүйлд зарцуулагдах ёстой. Тэгвэл жинхэнээсээ хотын даргын хэлсэнчлэн “нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсан” хэрэг болох юм.

Л.Энх-Амгалан гишүүний дараа нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Д.Ончинсүрэн нар, урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат шалгарсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.176.130)
    ZUSALJ ZUSALJ IDCHHSEN ULS ENE HEMJEENIII TUGRUG BOL TSAINIII MUNGU BLGUI DD, BAHAN URAN ZURAG HUDALDAJ AVAA BIZ, IREEDUID IH HURUNGU BOLGONO GEED
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top