x

Х.Нямбаатарын өргөн барьсан төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын дэгэд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан бол Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын нэг бүлэг болгон шинээр нэмж оруулаад байсан юм. 

Өргөн барьсан хоёр төслөөс Байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг Дэгийн хуулиар нарийвчлан тогтоох нь зүйтэй хэмээн үзэж хэлэлцэхийг дэмжлээ. 

Харин Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Байнгын хороо дэмжээгүй төслөөр маргааш УИХ-ын чуулганаар дахин санал хураалт явуулах юм. Хэрэв УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхийн санал авч чадвал энэ төсөл дахин хэлэлцүүлэгт оруулах юм. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах тайлбарыг хийлээ. 

Х.Нямбаатар:

-Энэ хуулийн төсөлд Анхдугаар хуралдаантай холбоотой нэлээд өөрчлөлт оруулсан. Анхдугаар чуулганы дэгийг илүү боловсрогуй болгосон. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж явуулж байгаа нь төлөөллийн ардчиллын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Анхдугаар чуулганыг парламент дотроосоо өөрсдөө санаачилгаараа нээх томъёоллыг оруулж ирж байгаа. 

Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс оруулсан хэд хэдэн өөрчлөлт байдаг. Парламентын дархлааг хадгалах зорилгоор Дэгийн тухай хуульд гар хүрэх нь буруу гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Тиймээс зөвхөн парламентын гишүүд Дэгийн тухай хуулийг санаачилна гэж оруулсан. 

Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үүднээс салбарын судлаач эрдэмтэн, иргэд, мэргэжил сонирхлын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох байнгын хороодод ирүүлж байх түүнийг нь байнгын хороод санал хураалтаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн төсөлд тусгах зүйлийг оруулсан. 

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах биш ажлын дэд хэсгийн боловсруулж өгсөн зарчмын зөрүүтэй саналыг нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж, түүндээ асуулт асууж, хариулт авч явах юм. Ингэснээр хууль тогтоогчдын хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцах боломж нь илүү нэмэгдэнэ. 

Хуралдааны дэгийг илүү нарийвчилж өгсөн. Мөн хуулийн төслийг чуулганы хуралдааны танхимд өргөн мэдүүлдэг байх заалт оруулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ёслол төгөлдөр байх ёстой хэмээн тайлбарлав. 

Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд Дотоод асуудлын, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулах асуудлыг тусгасан байна. Ингэснээр ажлын хэсэг байгуулахгүйгээр УИХ-ын байнгын хороод өөрсдөө хуулийн төсөл дээрээ нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишиг рүү ойртоно гэж хууль санаачлагг үзжээ. Уг хуулийн төсөлд нийтдээ 49 өөрчлөлт оруулсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Дэгээ сайжруулья гэж байгаатай санал нийлж байна. УИХ-ын гишүүн заавал босож үг хэлэх ёстой юу. Сууж байгаад үг хэлснээс босож үг хэлбэл хариуцлага сайжрах уу. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босож үг хэлдэг байсан. Түүнийг хариуцлагагүй, популист үг хэлдэг байсан гэж яриад л байгаа. Сууж, босож үг хэлэхэд ямар ялгаа байна вэ. 

Хоёрдугаарт, энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд их зовлонтой болох юм байна. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилаад саналаа өгөх юм байна. Интернэт, сүлжээгүй тойрогтоо ажиллаад, хөдөө явж байгаа хүн үг хэлэхийн тулд яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх вэ. Гадаадад томилолтоор явж байгаа нь интернэтээр өгчих байх. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Олон удаа өөрчлөгдсөн Дэгийн тухай хуулийг одоо цоо шинэ хууль болох болсон. Гишүүн болгон сэтгэлийн хөөрлөөрөө хууль өргөн барьдаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг энэ хууль чинь бий болгох гээд байна. 

УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Тиймээс гишүүний саналыг нь чангалах, үг хэлэх эрхийг хязгаарлаж дэглэдэг зүйл рүү оруулж болохгүй. УИХ-ын гишүүнд үг хэлэх, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хууль хүлээс болох гэж байна. Их хурлын тамга ширээний баруун талд байх уу, зүүн талд байх уу гэдгийг дэглэж яах гээд байгаа юм бэ. Энэ хэнд хэрэгтэй юм. 

Асуудлыг гол нь хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудалд нь учир дутагдалтай байгаа учраас энэ тал руугаа анхаарах ёстой. Энэ хуулийн төсөлд яг энэ асуудал огт тусгагдаагүй. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцдэг зарчмаа өөрчилье. Хоёр удаагийн хэлэлцүүлэг чинь багадаад байна. Дотоод хэлэлцүүлэг, ердийн хэлэлцүүлэг, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё, хуулийн популист маягаар ярьдагаа больё гэж байгаа юм. 

Гэтэл энэ хуульд ширээнийхээ энэ талд суух ёстой, үг хэлэхдээ гараа өргөх ёстой, тэдэн минутад үг хэлэх ёстой, хугацаа нь хэтэрвэл тийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Асуудал энэнд байгаа юм биш шүү дээ гэлээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 46 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top