x

Ч.Хүрэлбаатар: Гадны банк оруулах хуулийг баталбал, зээлийн хүү буурна

Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байгааг Сангийн сайд Ч.ХүрэлбаатарУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Түүний танилцуулснаар, 2020 онд эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас бага, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй байх аж.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тогтоолын төслийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. 

Тэрбээр, үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын ажил тусгасныг хэлэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсвийн алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатайг дурдаад, ирэх онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг гурван хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, "Ирээдүй өв" санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг лавласан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн алдагдлыг тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр тооцоход, ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэдгийг дурдаад, төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэл үүсэх магадлалыг тооцож дээрх дүнг гаргасан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, "Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол энэ жилээс "Ирээдүй өв" сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд энэ жил батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцсон" гэлээ.

Зээлийн хүүг  захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсэж буйг дурдаад, 2016 оныхтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. УИХ-аас баталсан Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж,  гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулсан. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах тухай хуулийг шуурхай баталбал, зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  танилцуулахаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (64.119.18.224)
    Мөн ч хожуу ухаарч бна даа,за ямой гадны банк байсан бол мөнгөний ханш бага унах байлаа
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • T.Sukhbaatar (64.119.20.199)
    Ali ert iim yum yariad bsan.zeeliin hvv buurdagiin medeed bj hurdan orin oron ornoos gadnii bankaa oruulaad ene hytaduudiin oron zaig shahaj mongoloos zailuulmaar bb.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (183.177.106.66)
    Olon ulstai hamtiin ajillagaa saijruulj l baij manai ediin zasag saijirna. Gadnii bank orj irlee geed irged ochood zeel avchih bolomj homs, hadgalamj hiih ni baga. Tegeheer companiudad l iluu bolomjtoi, companiud huchirhegjij, saijirch baij manai ediin zasag sairjina.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (103.57.93.62)
    ХААН банк хаанахын банк вэ? Энэ мэт гадаад хөрөнгө оруулалттай банк байгаа биз дээ. Зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ? Гадаад банк орж ирээд зээлийн хүү буурна гэхэд итгэх хүн олон байна уу?!
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Д. Сүх-Эрдэнэ (66.181.178.79)
    Захиргаадалтын аргаар зээлийн хүүний доод хэмжээг "бодлогын" гэх хүүгээр тогтоочихоод байхад мулгуй та нар ойлгохгүй явах юм. Тогтоож ирсэн "бодлогын" хүүнийхээ нөлөөлөл ямар байдгийг мэдэхгүй 2018 оны судалгааны ажлын төлөвлөгөөндөө хийсэн байхад мулгуй та нар тэр чигээр нь мөнгөний бодлогод нь батласан байсан. Монголбанкныхан мулгуй юү? та нар уу? Өөрсдөө шийдэцгээ!
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.18.175)
    Zov
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • irgen (64.119.27.187)
    songuuuli duhuud ireheer shoudahaa boli muu hulgaich
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Das (64.119.22.204)
    Gadnii bankuud oroh n zov gej dignej bga. Aliin bolgon ene heden shunaluudad shimuulehv
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
    • jass
      zuv2
      2019 оны 05 сарын 21
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 38 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 56 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 2 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 6 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 10 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 4 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 37 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 6 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 11 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 14 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 18 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 23 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 32 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 54 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 26 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 53 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 8 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top