x

Д.Гантулга "Хүчин хийсэн тул чөлөөлж өгнө үү" гэх байсан уу

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Д.Гантулга хүчингийн гэмт хэрэгт холбогдож, гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад багагүй хугацаа өнгөрчээ.

Түүний хувьд УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг ёсоор болгосон. Тухайлбал, "Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан" бол чөлөөлнө гэсэн хуулийн заалт үйлчилсэн.

Гэтэл судлаач гэх Д.Ганхуяг түүнийг чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахдаа "Хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаагүй. Түүнийг нь УИХ хэлэлцэлгүйгээр Д.Гантулгыг чөлөөлсөн" хэмээн Цэцэд давж заалдаад буй. Ардчилсан тогтолцоотой улсад гэмт хэрэгтэн ч тодорхой эдлэх эрхтэй байдаг. Д.Гантулгын хувьд хуульд заасан "Хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэг үндэслэлээ дурдаад чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл Д.Ганхуягийн гомдоллож байгаагаар бол "Хүчингийн хэрэгт нэр холбогдсон тул УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгнө үү" гэх байж. Хоёрдугаарт, төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын танхимд олны хэлдгээр "Улаан махны хэрэг" хэлэлцээд суух байсан хэрэг үү. Тухайн үед олон нийт Төрийн ордонд хормой хотны хэрэг явдал ярилаа хэмээн бухимдангуй байсан. Гишүүн асан Д.Гантулга ч УИХ-ын чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийхдээ "Би бандаашаа өмсөөд гарсан" хэмээн үг алдаж олон нийтээс хүчтэй шүүмжлэл сонссон. Ийм байхад дахин дахин Төрийн ордныг хүчингийн хэргийн хэлэлцүүлгийн танхим болгож гутаах сонирхол Д.Гантулгад ч, түүнийг дэвшүүлсэн МАН-д ч, итгэж сонгосон хэнтийчүүдэд ч, олон нийтэд ч байгаагүй.

Гэтэл өнөөдөр Д.Гантулгыг заавал хүчингийн хэрэгт холбогдсоноо дурдаж, парламентын индэрийг олны хэлдгээр "Улаан махны бузар"-т хутгах байсан мэтээр Цэцэд хандаж, түүнийг нь Цэц хэлэлцэхээр болж буй нь Монголын парламентын түүхэнд тохиож байгаагүй шившиг болж байна. Д.Гантулгын хувьд ч муу нэртэй хэргээр олны сонорыг дахин мялааж, гишүүний бүрэн эрхээ сэргээлгэн олны хэл амны бай болохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой.

Товчхондоо Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүйн тулд Д.Гантулгын нэр хүндийг дахин шороотой хутгаж, олны элэг доог, эгдүүцлийг төрүүлэх зорилго хэн нэгэнд байсан гэсэн үг. Ямартай ч "Бандааш"-ны энэ гэх хэрэг дахин Цэцийн болон парламентын "хэлэлцүүлэг" болох нь. Нийгэмд хүчирхийлэл гаарсан энэ цаг үед хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон хүнийг хууль тогтоох дээд байгууллагад оруулахаар ийн зүтгүүлж буй нь олон нийтийн уур бухимдлыг төрүүлж байгаагаас гадна Монголын олон зуун мянган бүсгүйчүүд, ээжүүд болон охидуудыг доромжилсон үйлдэл юм. Удахгүй зургадугаар сарын 1-нд Эх үрсийн баяр болно. Гэтэл төр барьж буй МАН болон түүний гар хөл болсон Үндсэн хуулийн Цэцээс Монголынхоо охид, бүсгүйчүүд, ээжүүдэд ийм увайгүй "Бэлэг" барих бололтой.

А.ТЭНГИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (202.126.89.219)
    Хөөн хэлэлцэх хугацаа гэж нэг гоё заалт бий
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 9 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 18 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 23 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 26 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 0 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 35 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top