x

Чехэд ажиллаж байгаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсоны зэрэгцээ тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэд хоорондын зорчих нөхцлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улсын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглээд уламжлалт найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг цохон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Томаш Петржичек газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглэж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцоллоо.

Үүний зэрэгцээ “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох “Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо”-нд гарын үсэг зурав.

“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны улс орнуудаас хамгийн олон тооны буюу 9,000 гаруй Монгол иргэн Чех улсад оршин сууж байна.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулагдсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочлон тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийсний зэрэгцээ Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Карлын их сургуулийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ.

Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас ирүүлсэн урилгыг уламжиллаа.

Монгол улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ургамал (202.179.25.86)
    Чех-д албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг Монголд тооцдог болгомоор байна. БНСУ-тай хийсэн шиг.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 37 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 45 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 55 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 1 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 5 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 9 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 3 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 36 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 5 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 10 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 13 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 17 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 22 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 31 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 53 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 25 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 47 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 53 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 7 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top