x

МАН-ын бүлэг Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсч хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн "Оюутолгой"-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн хуралд асуудлыг танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан гэж дүгнээд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Бүлгийн хуралтай холбогдуулж бас нэг мэдээлэл хүргэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлаар МАН-ын Хяналтын хороо хуралдаж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Д.Дамба-Очир гишүүний хувьд "Оюутолгой-н ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн гэх асуудалд буруутгагдсан. Харин энэ асуудал хуулиар нууцын зэрэглэлд ороогүй учраас гэрээг өгөх нь нээлттэй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулсан гэж буруутгасан. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргасан" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг буруутгасан шийдвэрт бүлгээс мэдэгдэл гаргав

Мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжлэлийн дагуу УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэгдүгээрт, энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутгаж нийтэд мэдээлсний улмаас үүдсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсон. Түүнчлэн энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцоогүй нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна” гэсэн юм.

Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэж, асуултад хариулсан юм. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ 2019 оны гуравдугаар сарын 22-ны ээлжит бус чуулганы хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хууль жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зугтах боломжийг хязгаарласан хууль болсон.

Татварын маргаан таслах тал дээр яригдаж байсан олон асуудлыг судлаж үзээд хийдэл зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хууль батлагдсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр “Оюутолгой” болон уул уурхайн компаниудад хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэж Ерөнхийлөгчийн хоригт бичсэн байсан. Хуулийн 2.2.5-т уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудад энэ хуулийн заалт үйлчлэхгүй гэж заасан байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн ажлын хэсгийг 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ахлаж ажилласан. 2018 оны зургадугаар сард эхний шалгалтын дүн гарсан. Гэрээний асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Хамтарсан гэрээ харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлна.

Гэтэл гэрээ хийсэн үеэс эхлээд харилцах ашигтай байх зарчим алдагдсан. Хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, сүүлд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө нэртэй Дубайн гэрээ гэх мэтчилэн нэлээд тоо баримттай гарсан мэдээллийг хэвлэлийнхэнд өгч болно” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (64.119.27.187)
    horigiin asuudliig nariibchlan abch uzeh heregtei zub sanaag ni abaach olonhiin buleg huulia sain unsh horigiig sain unsh daa
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 1 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 23 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 45 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 51 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top