x

Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт ажилласан бол өнөөдөр тэрээр Үндэсний аудитын газарт ажиллав.

2003 оноос хойш Үндэсний аудитын газарт очиж ажилласан хоёр дахь (эхнийх нь УИХ-ын дарга С.Төмөр-Очир) УИХ-ын дарга болж байгаад аудиторууд талархалтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Төсвийн байнгын хорооны ажилтнууд ажиллалаа.

Төрийн аудитын байгууллага нь 98 жилийн түүхтэй бөгөөд 1922 онд Засгийн газрын Хянан байцаах хэлтэс нэртэй байгуулагдсанаас хойш 13 удаа бүтэц чиг үүргийн өөрчлөлт оржээ. 2003 онд Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар тус байгууллага эрх зүйн шинэ тогтолцоонд шилжиж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилсон бөгөөд тэрбээр 2003 оноос хойш томилогдсон тав дахь Ерөнхий аудитор болсон байна.

Улсын хэмжээнд нийт 389 аудитор ажиллаж байгаагаас 80 гаруй хувь нь мэргэшсэн санхүүч, нягтлан бодогч нар аж. Нэг аймагт 10-12 хүний бүрэлдэхүүнтэй аудитын байгууллага үйл ажиллагаа явуулдгийг Стратеги удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Д.Энхболд танилцуулав.

2018 онд нийт 4104 аудитыг гурван төрлөөр хийж гүйцэтгэжээ. Үүнээс санхүүгийн тайлангийн аудит 3806, гүйцэтгэлийн аудит 201, нийцлийн аудит 97-г хийсэн байна. Төрийн аудитын байгууллага жилд зөвхөн санхүүгийн аудитыг 6213 байгууллагад хийх ёстой ч хүний нөөцийн боломж хүрэлцээгүйгээс 50 хувьд нь гүйцэтгэдэг гэнэ. Ажилтнуудын ажлын ачаалал их байдаг бөгөөд нэг ажилтан дунджаар жилд 30 гаруй мянган илүү цаг ажилладаг аж. 2018 онд гүйцэтгэсэн гурван төрлийн аудитаараа 18.8 их наяд төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Үндэсний аудитын байгууллагын хийсэн тайланг УИХ-ын холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлдэг болж, 2018 онд 6 тайланг хэлэлцүүлсэн нь сайн жишиг болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн хараат бус байдлыг бусад улс орны жишгээр Үндсэн хуулиараа баталгаажуулах шаардлага байгааг ҮАГ-ын Чанарын баталгаажуулалтын албаны дарга бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэлж байна. Мөн Компанийн тухай, Төрийн аудитын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад давхардал, зөрчил байгааг нэг мөр болгох, төсөв санхүүгийн хараат бус байдлыг хангах, боловсон хүчнийг сургаж, бэлтгэх тал дээр УИХ-аас анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байлаа. Тодруулбал, хуучин тогтолцооны үед мэргэшсэн, салбартаа олон жил ажилласан нягтлан бодогч нарыг шилж, шигшиж авдаг байсан бол одоо залуучууд голдуу ажиллаж байна. Нэг талаар давуу талтай ч нөгөө талаар төрийн болон аудитын ажлын дадлага туршлага дутмаг байдаг гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон гэдэг нь тодорхой байна. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Авлигын хэрэг ч багасна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чанар чансаа, үр ашиг ямар байгааг та бүхэн надаар хэлүүлэлтэй мэдэж байгаа.  Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий.

Дээр үед Ардын Хянан Шалгах Хорооны шалгалт чанартай, үр дүн сайтай байсан. Арга хэмжээ тооцогддог байсан. Өнөөдөр та бүхний танилцуулгад 18 их наяд төгрөгийн зөрчил илрүүллээ гэж байгаа ч түүнийг төлүүлсэн, арга хэмжээ авсан зүйл сонсогдсонгүй. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, төрийн хяналт шалгалтын үйл хэрэгт шинэчлэлт өөрчлөлт хийж, хариуцсан ажилдаа амжилт гаргахыг хүсье” гээд УИХ-ын зүгээс Төрийн аудитын тухай хуулийг өөрчилж, цахим тогтолцоонд шилжүүлэх, ажилтнуудын мэдлэг  чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.195.210)
    turasdhlagatai ajilaa merddeg hun ochij dee
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 45 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top