x

Н.Номтойбаяр гишүүн Г.Батхүү агсантай нас барахаас нь өмнө уулзсан гэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол АН-ын харамсал биш, Монголын ард иргэдийн хувьд золгүй явдал тохиолоо. 

Тавдугаар сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй парламентад хамт ажиллаж байсны хувьд, адилхан авто спортоор хичээллэж, энэ спортын холбоотойн хувьд уулзаж, манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тиймээс хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсных нь дараа 19:18 цагт миний бие бүлгийн хуралд орсон. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн" гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та тэр өдөр халамцуу байсан гэдэг нь үнэн үү?

-БНХАУ-д айлчлалаар яваад ирсэн гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ши Зиньпин даргын өгсөн бэлэг гээд шилтэй архи задласан. Гэхдээ халамцуу, гөлөмцүү явж байсан зүйл байхгүй.

-Авто раллигийн хуралдаанд ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзсан. Энэ үеэрээ оролцогчдын зардлыг ОХУ-ын тал даах ёстой гэж ярьсан гэсэн. Энэ үнэн үү?

-Тэр чинь болохоор Монголын автомашин, мотоциклиудын холбоо. Манайх болохоор Монголын офроадын холбоо гээд тусдаа. Тэр хурлын талаар юу болсныг надад хэлээгүй. Ямар ч байсан Торгоны зам уралдаан долдугаар сард болно гэдгийг ярьж байсан. Тэрийг би мэдэж байсан. Хурал нь гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд болсон шиг байгаа юм. Тэнд ОХУ-ын талаас зочид нь ирсэн. Бид хоёрын ярьдаг зүйл бол, энэ жил манай төрлийн спортын таван жилийн дүгнэлт буюу зургаа дахь жилийн ажил. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг. Олимпийн хороо, спортын агентлагаас гурав гурван хүн оролцсон холбоо шийддэг юм. Миний зүгээс, “Манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэж өгөөч ээ. Зургадугаар сарын 15, 16-нд эхний том тэмцээн болно. Долдугаар сарын 20-27-нд олон улсын тэмцээн болно. Ийм учраас үндсэн холбоотойгоо нийлээд 44 мянган автоспорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд явъя” гэсэн. Гуравдугаар давхарт болсон хуралд би оролцоогүй.

-Талийгаач сэтгэл санааны хувьд ямар байсан бэ, тантай уулзахдаа?

-Зүв зүгээр явж байсан. Ер нь өөрөө жин нэлээд хассан нь анзаарагдаж байсан. Ер нь 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй. Жин нь нэлээд хасагдсан, нүүрний судас нь улайлттай харагдсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэдэг зүйл надад ярьсан.

-Талийгаач ганцаараа явж байсан уу?

-Ганцаараа. Төрийн ордонд уг нь битүү камер баймаар юм. Дээрээс нь намайг бүлэг рүү 19.18 цагт орж байхад сэтгүүлчид байж л байсан. Төрийн тусгай хамгаалалтын газрынхан байсан.

-Сэтгүүлчид та хоёрыг өндөр дуугаар ярилцаж байсан гэж ярьж байсан. Тийм зүйл байна уу?

-Тийм юм байхгүй. Юу чанга ярих вэ дээ.

-Талийгаач тантай уулзаж байхад хүн нэмэгдэж орж ирсэн үү. Утсаар ярьсан уу?

-Үгүй. Хэн орж ирээгүй. Миний өрөөнд миний зөвлөх байсан. Талийгаач ганцаараа орж ирсэн. Уулзалт 10-15 минут орчим л болсон байх. Талийгаач явснаас тав орчим хоногийн дараа би бүлгийн хурал руу орсон. Гарахдаа “Гадаа хүн хүлээгээд байна. Ах нь утсаар ярья” гэсэн.

-Та бүлгийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүхтэйгээ маргалдсан гэсэн?

-Маргаан байнга л явдаг шүү дээ. Тэр өдөр хоёр гишүүний асуудлыг ярилцсан. Ер нь таалагдахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намаас хөөдөг гэсэн хандлага гараад байгаа. Тэр хандлагын хүрээнд би ч гэсэн ноднин арваннэгдүгээр сард өртөөд явж байсан. Сүүлийн үед удирдлага, зохион байгуулалттай холбоотой, 1072 хувьцаатай, мах, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой маргаан гарч байгаа. Намын мөрийн хөтөлбөртэй холбоотой ажил хэрэгч маргаан болж л байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 36 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 44 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 54 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 0 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 4 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 8 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 2 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 35 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 4 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 9 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 12 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 16 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 21 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 30 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 52 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 24 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 45 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 52 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 6 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 17 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top