x

Х.Тэмүүжин: Талийгаач өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан дүгнэлт гарсан

Өнгөрөгч баасан гаригийн орой Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын удирдлагууд Ардчиллын ордноос мэдээлэл хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: 

Тавдугаар сарын 17-нд 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд гэнэтийн байдлаар амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Учир нь талийгаач өнгөрсөн онд гадаад улсад иж бүрэн шинжилгээ хийлгэсэн байдаг. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байсан

АН-ын дэд дарга хүн ажлаа хийж яваад учир битүүлгээр амь насаа алдсанд бид гайхаж, цочирдож байна. Гэнэтийн энэ үйл явдлын жинхэнэ учрыг олохын төлөө хүлээлтийн байдалтай байна. Цагдаагийн байгууллагаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн амь насаа алдсантай холбоотойгоор үнэн мөнийг нэн даруй олно гэдэгт итгэж байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: 

Төрийн ордонд 2-3 камер л байна. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна. Цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад зүрх нь хаагдсан гэх мэтээр янз бүрийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тархаж байна. Энэ үйл явдал шатны ойролцоо болоогүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай олсон. Их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан.

Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.

Тухайн өдөр буюу баасан гаригийн орой 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Б.Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан бичлэг үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон ч 19.57-д цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байдаг.

Камерийн бичлэгт бичигдсэнээс хойш хаана, юу хийсэн нь тодорхойгүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн өрөөгөөр ороод гарсан мэдээлэл бий гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ман үргэлж үхэл хагацал дагуулж явах юм (66.181.161.21)
    Энэ ардын нам яасан аллагатай холбогдож явдаг бузартай нам бэ. Хэлмэгдүүлэлтийн үеийн хядлаганы бузар бас байнаабайна энэ нам гархаар бөөн хүн амины хэрэг гарах юм
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Hun (176.46.97.166)
    Um sain amgalan boltguia. Gadnii nuluutei bailgui dee tegvel. Ene hunii uhlees Mongolchuud iin unen turhiig medsen. Ymar aimaar haraal helj haraadag yum
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    ТЭР УНАГАСАН БАЙХ ГЭСЭН ГАЗРААС НЬ УНАСАН ГАЗАР НЬ ТИЙМ ӨНДӨР ЮМ УУ? БОДИТ ЗУРАГ ГАРГААЧ АРД ТҮМЭН 99% НЬ ОРДОНГ МЭДЭХГҮЙ Ш ТЭЭ ТИЙМ ӨНДӨР ХҮН ҮХЧИХЭЭР ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ?
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • ТЭНГЭР ХАРЖ БАЙГАА (103.240.241.110)
    ТЭР УНАГАСАН БАЙХ ГЭСЭН ГАЗРААС НЬ УНАСАН ГАЗАР НЬ ТИЙМ ӨНДӨР ЮМ УУ? БОДИТ ЗУРАГ ГАРГААЧ АРД ТҮМЭН 99% НЬ ОРДОНГ МЭДЭХГҮЙ Ш ТЭЭ ТИЙМ ӨНДӨР ХҮН ҮХЧИХЭЭР ГАЗАР БАЙДАГ ЮМ УУ?
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (122.201.22.227)
    МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ АЛСАН!!! САЙД ЧИНЗОРИГ ХОЛБООТОЙ !!!
    2019 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Энэ нөхөр мэдэж байгаа юм байна даа.
      2019 оны 05 сарын 20
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top