x

"Эрдэнэт" үйлдвэр "ТОП 100" ААН-ийг 17 дахь удаагаа тэргүүллээ

Өнгөрөгч баасан гаригт Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын 2018 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “өнгөрөгч онд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 8,6 хувьд хүрч, сүүлийн таван жилийн хамгийн дээд түвшинд хүрснийг зарлав.

Топ 100 ААН-ийн борлуулалтын орлого өмнөх оноос таван их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлжээ. Дээрх 100 компанийн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь манай улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцсэн байна. Түүний дотор уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ.

Ер нь топ 100-г эрэмбэлэхдээ Сангийн яам, татвар, гааль, нийгмийн даатгалын болон статистикийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн таван үндсэн үзүүлэлтээр гаргадаг. “Эрдэнэт” үйлдвэр 17 дахь удаагаа жагсаалтыг тэргүүллээ. Жагсаалтын эхний аравт,

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,

Эрдэнэс Тавантолгой ХК,

Оюутолгой ХХК,

Хаан банк,

Энержи ресурс ХХК

Монголын алт (МАК) ХХК

НИК ХХК

Худалдаа хөгжлийн банк,

Голомт банк,

Улаанбаатар төмөр зам ХНН багтсан байна.

Ёслолын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Жил жилийн эрэмбэд жагсдаг топ 100 компани бол улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч юм. Төр, засгаас эдийн засгийн хөгжлөө хурдасгая, төр хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл топ компаниудаа дэмжихээс өөр аргагүй. Том компаниуд нь эргээд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжээд, зах зээлээ хөгжүүлэх нь чухал. ТОП ААН-үүд нь татварынхаа суурийг бүрдүүлдэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж, нэмэгдүүлэх ёстой” гэсэн юм.

Сонирхуулахад, “Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 34.5 сая тонн, 2018 онд 36.6 сая тонн хүдэр олборлож, 2017 онд 31.4 сая тонн, 2018 онд 31.5 сая тонн хүдэр боловсруулжээ. Зэсийн металл авалт 2016 онд 87.5 хувь байсан бол 2017 онд 89.2 хувь, 2018 онд 89.5  хувьд  хүрч, үйлдвэрлэлийн 40 жилийн түүхэнд түүхэн дээд амжилт тогтоосон байна. “Эрдэнэт үйлдвэр” ХК 2017 онд 580 тэрбум, 2018 онд 655 тэрбум төгрөгийг улс болон орон  нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Хувьцаа эзэмшигчид 2017-2018 онд үйлдвэрт 151,1 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн үндсэн цех дамжлагуудын техник, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 10-20 хувиар дээшлүүлжээ. Геологи хайгуулын өрөмдлөгийн ажлын хэмжээг 2017 онд хоёр дахин, 2018 онд 3,2 дахин нэмэгдүүлснээр үйлдвэрийн насжилтыг наанадаж 60 жилээр уртасгаж, бүтээгдэхүүний нэг төгрөгт ногдох зардлыг 2016 онд 78,4 мөнгө, 2017 онд  66,4 мөнгө 2018 онд 65,5 мөнгөөр бууруулжээ.

Гэхдээ энэ бол тус үйлдвэр төр, хувийн хэвшлийн хамтарсан хувьцаат компани байх үед хүрсэн амжилт. Харин одоо бол үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компаниас төрийн өмчид шилжүүлэн авч, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болоод байгаа. Тиймээс төр өөрийн өмчийг хэрхэн зөв удирдан залах вэ, “төр хамгийн муу менежер” гэгддэг, эсвэл төрийн өмч гэхээр эзэнгүй юм шиг үздэг байсан өмнөх үе рүүгээ буцах уу, үгүй юу? гэдгийг ирэх жилийн энэ өдөр харах боломжтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top