x

Босож, суухаа хүртэл хуульчилж байхаар тарвал яасан юм бэ?

Дэгийн тухай хуульд өнгөрсөн аравдугаар сард өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүд хурууны хээгээр цагаа бүртгүүлдэг болов. Энэхүү төхөөрөмжид 600 гаруй сая төгрөг төсөвлөн, гишүүдийн ширээ болгон дээр суурилуулсан байдаг.  Ингэхдээ УИХ-ын гишүүний сахилга бат, хариуцлагыг сайжруулна хэмээн хуулийн төсөлдөө заасан. Гэвч хаврын чуулганы хүрээнд сайжирсан зүйлгүй, гишүүд нь хуралдаанаа тасалсан хэвээрээ л байна. Өчигдөр гэхэд чуулганы хуралдаан дөнгөж 60 гаруй хувийн ирцтэй л эхэлсэн.

Ийнхүү парламентын гишүүд нь засарсан зүйлгүй байтал дахин өөрсдөдөө зориулсан хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Я.Содбаатар, Н.Мөнхзаяа нар УИХ-ын даргад өргөн барилаа. Хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэж батлахаар тусгажээ.

Гэхдээ энэ удаагийн хуулийн төсөл нэлээд инээдтэй. Тодруулбал, “УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх” гэсэн заалт төсөлд суулгаж өгсөн байгаа юм.  Тэгэхээр тэд үг хэлэх дараалалд зогсож байгаад нэг нэгээрээ индэрт гарах нь. Ингэж парламентынхаа  нэр хүндийг улам л унагаж байна. Энэ парламентад өөрсдийгөө босож, суухыг хуульчлахаас илүү хэлэлцэх чухал асуудал байхгүй юм байх даа.

Уг нь улс орны өмнө тулгамдсан асуудал олон байна. АТГ-аас Оюутолгойн гэрээнд хийсэн шалгалт,  Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлт зэргээс эхлээд эдийн засаг нийгмийн салбар руу чиглэсэн олон асуудал парламент дээр гацсан хүлээгдэж байна.  Тэр бүхнийг шуурхай  шийдэхгүй атлаа ийм жижиг асуудлаар өөрсдөдөө зориулсан хууль баталж, парламентын танхимаа юу ч биш болгож яаж чадаж байна аа.

Саяхныг хүртэл парламентыг тараах уриалга нэлээд өндөрт яригдаж байсан. Өөрсдийгөө босч суухыг хүртэл хуульчилж суухаар тарчихмаар юм даа яршиг.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 10 цаг 41 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 12 цаг 14 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 12 цаг 24 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 12 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 12 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top