x

Төсвийн тэнцэл ашигтай гарсан нь өрийг багасгах нөхцөл бүрдсэнийг илэрхийлж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Л.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Засгийн газраас 2019 оны 4-р сарын 30-ний өдөр Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Баримт бичгийн зорилго нь юу вэ?

-Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу манай улс 3 жил тутамд өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Өмнө нь энэ асуулаар Засгийн газар 2016-2018 оны стратегийн баримт бичгийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлсэн юм. Тиймээс энэ удаа өрийн удирдлагын хоёр дахь баримт бичгээ хэлэлцэн батлана гэж ойлгож болно.

Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичиг байх юм. Баримт бичгийн төсөлд ирэх жилүүдэд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын өрийг эрсдлийн хамгийн бага түвшинд хамгийн бага зардлаар санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэж үндсэн зорилтоо тодорхойлсон.

-Өрийн удирдлагын талаар өмнөх баримт бичгийн хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт үндсэндээ зогсонги байдалд орж, өрийн хямрал нүүрэлсэн хүнд цаг үед 2016-2018 оны өрийн стратегийн баримт бичгийг хэрэгжүүлсэн. Засгийн газар өндөр үнийн дүн бүхий өрийн дарамтад орж төлбөрийн чадваргүй болсон байв. Монгол Улсын зээлжих зэрэглэл хэд дахин буурч, хугацаа тулсан өрөө дарах зээлийн эх үүсвэр олоход маш төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Засгийн газрын санхүүгийн асуудал хүндэрсэн ч аль болох өрийн хэмжээг нэмэхгүй байх чухал байсан. Өрийн хэмжээг бууруулж чадахгүй ч өрийн нөхцлийг сайжруулах, тухайлбал өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих, зээл төлөх хугацааг уртасгах, өрийн зөв удирдлага хэрэгжүүлж хугацаа тулсан өрөө дарах асуудал тулгарсан. Монгол Улс хугацаа тулсан өрөө төлж чадахгүй бол дефолт гэж нэрлэдэг дампуурлаа зарлахад ойрхон байна гэж гадаад, дотоодын хэвлэлд бичиж байсан. Харин одоо эргэн харахад өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар олон улсын хамтарч ажилласны дүнд дээрх асуудлуудыг үндсэндээ шийдэж чадсан байна. Өрийн хэмжээг нэмэгдүүлээгүй, өрийн бүтцээ сайжруулж чадсан, хугацаа тулсан өрийн асуудлаа амжилттай шийдсэн. Товчоор дүгнэхэд Засгийн газар 2016-2018 оны өрийн стратегийн баримт бичгийг харьцангуй амжилттай хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

-Засгийн газрын өрийн хэмжээ хэд байгаа вэ, сүүлийн жилүүдэд өрийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?

-Засгийн газрын өрийн хэмжээ 2019 оны I улирлын байдлаар 22.3 орчим их наяд төгрөг байна. Хэдийгээр 2016, 2017 онд Монгол Улсын төсвийн алдагдал их байсан ч Засгийн газар өрийн бодит хэмжээг нэмэгдүүлээгүй 2016 оны түвшинд барьж чадсан. Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдснаар төсвийн сахилга батыг бэхжүүлж, үргүй зардлыг бууруулсан. Төсвийн хуримтлал бий болгож, Засгийн газрын өрийн хэмжээг бодитоор багасгах алхам хийгдэж эхэлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн арван жилд анх удаа 2018 онд ашигтай гарсан нь цаашид Засгийн газрын өрийн хэмжээг бодитоор бууруулах нөхцлийг бүрдүүлж чадсан гэсэн үг. Түүнчлэн 2019 оны I улирлын байдлаар төсвийн орлого 200 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн байгаа нь эдийн засгийг өсгөж, өрийн хэмжээг бууруулах зорилт амжилттай хэрэгжиж байгааг илэрхийлж байна.

-Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувьтай тэнцэж байгаа вэ?

-Өрийн хэмжээ 2016 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 93.1 хувьтай тэнцэж байсан. Өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг тэнцүү болсон байсан. УИХ-аас эдийн засгаа сэргээн, төсвийн орлого нэмэгдүүлэх зорилт тавьж 2016 оны 11 сард Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлаж хэрэгжүүлснээр 2017 оны эцэс гэхэд макро эдийн засгийг тогтворжуулж чадсан. Мөн экспортын эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ өссөн нь орлогод сайнаар нөлөөлсөн. Эдийн засгийн өсөлт бий болж сүүлийн гурван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23.9 их наяд төгрөгөөс 32.2 их наяд төгрөг хүрч өссөн. Засгийн газрын өрийн хэмжээ 2018 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 69.5 хувьтай тэнцэж байна. Монгол Улсын өрийн эрсдэл төдий хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан өрийн хэмжээг ихээхэн бууруулж байгаа нь томоохон амжилт юм. Хэрэв олон улсын аргачлалаар өрийн хэмжээг өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлбэл Засгийн газрын өрийн хэмжээ ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа 58.9 хувьтай болж буураад байна.

-Засгийн газрын өрийн хэмжээг бусад улстай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

-Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас баталсан улс орнуудын өрийн хэмжээ ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааны шалгуур үзүүлэлт гэж байдаг. Манай улс шиг хөгжиж буй орны хувьд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувиас бага байвал боломжийн, 35-70 хувь бол эрсдэлтэй, 70-аас их хувьтай тэнцэж байвал аюултай гэж үздэг.  Монгол Улсын өрийн хэмжээ 2016 онд аюултай түвшинд хүрсэн байсан. Дээр дурьдснаар сүүлийн хоёр жилд энэ үзүүлэлт сайжирч 70 хувиас бага болсон учир аюулын түвшингээс гарсан. Гэхдээ эрсдэлтэй түвшинд байгаа учир тайвширч болохгүй. Түүнчлэн хувийн хэвшлийг оролцуулсан улсын нийт өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулахад аюултай түвшинд байгааг бас анхаарах хэрэгтэй.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дотоодын арилжааны банкуудаас Засгийн газар өндөр хүүтэй зээл авдгийг зогсооно гэж мэдэгдэж байсан. Дотоод өрийн хэмжээ яаж өөрчлөгдөж байгаа вэ?

-Засгийн газар 2016 оноос эхлэн дотоодын үнэт цаас гаргах, арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авахыг зогсоосон. Түүнээс өмнө дотоодын зах зээлээс 14-30 хоногийн хугацаатай 15 хүртэл хувийн хүүтэй мөнгө авдаг байсан. Богино хугацаатай Засгийн газрын үнэт цаас гарган арилжаалж дараа нь өндөр үнээр буцаан худалдан авдаг байсан. Эдгээр нь Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг ихэсгэж, өрийн дарамтыг нэмдэг байсан.  

Сангийн яам дээрх шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж 2017 оны 10-р сараас эхлэн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг зогсоосон. Үүний дүнд Засгийн газрын дотоод өрийн хэмжээ ихээхэн буурч байна. Дотоод өрийн хэмжээ 2016 онд 5.8 их наяд төгрөг байсан бол дараа онд нь 3.5 их наяд, 2018 онд 1.6 их наяд төгрөг болж буураад байна. Засгийн газрын нийт өрөнд дотоод өр 26 хувь эзлэж байсныг бууруулж 7 орчим хувь болгоод байна.

-Засгийн газрын нийт өрийн хэмжээ багасаагүй бас нэмэгдээгүй байгаа. Гэтэл дотоодын өрийн хэмжээ багассан болохоор гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн гэж ойлгож болох уу?

-Үүнийг Засгийн газрын өрийн нөхцлийг сайжруулж байгаа арга гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг урт хугацаатай хүү багатай зээлээр сольж чадсан гэсэн үг. Засгийн газар дотоодын өндөр хүүтэй үнэт цаасны зарим хэсгийг хугацаанаас нь өмнө худалдаж авсан. Зээлийн жигнэсэн дундаж хүү дотоодын зээлийнх 12.2 хувь байхад, гадаад зээлийнх 3.6 хувь байна. Монгол Улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж донор орнуудаас хөнгөлөлттэй зээл авах бололцоог нээж чадсан. Зээлийн нөхцлийг сайржуулах боломжтой болсон. Хөтөлбөрийн хүрээнд Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Япон Улс, БНСУ, БНХАУ-аас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээгдэж амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч өрийн нөхцлийг сайжруулах, бага хүүтэй зээлээр солих, зээлийг хугацааг уртасгах талаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төсөлд тусгасан байгаа.

-Гадаад өр, зээлийн эргэн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа юу?

-Монгол Улсын гадаад  өрийг дотор нь хоёр хувааж болох юм. Эхний хэсгийг хандивлагч орон, олон улсын валют, санхүүгийн байгууллагад тавьсан өр, нөгөө хэсэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд Засгийн газрын бондыг гаргах замаар босгосон арилжааны өр болно. Өрийн эхний хэсэг нь харьцангуй хүү багатай, холбогдох орон, олон улсын байгууллагатай ярилцан хойшлуулах бололцоотой байдаг бол, хоёр дахь хэсэг нь өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй байдаг тул тэдгээрийг ямагт хугацаанд нь буюу тодорхой нэг өдөр төлөх ёстой.

Засгийн газар анх 2012 оны 12 сард Чингис бонд гаргаж 4.1-5.1 хувийн хүүтэй арилжааны зээл авсан байдаг. Дараа нь 2015 онд Димсам бондыг 7.5 хувийн хүүтэй, 2016 оны 4 сард Мазаалай бондыг маш өндөр буюу 10.9 хувийн хүүтэй гаргасан байдаг. Сонгуулийн дараа Засгийн газар байгуулагдснаас хойш арилжааны зориулалттай бонд гаргахыг хориглосон бөгөөд зөвхөн өмнөх өрийг дарах зорилгоор хоёр удаа бонд гаргасан. Тухайлбал 2017 онд Чингис бондын эхний хэсгийг дарах зорилгоор Хуралдай бондыг, Димсам бондыг өрийг дарах зорилгоор Гэрэгэ бондыг 5.6-8.7 хувийн хүүтэй гаргаж өрийг цаг хугацаанд нь дарсан байгаа.

-Засгийн газрын өр, зээлийн хүүг яаж бууруулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр солих чиглэлээр сайн ажилласан. Үүний дүнд гадаад, дотоод өрийн жигнэсэн дундаж хүүг 4.3 хувь болгон бууруулж чадсан байна. Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн төсөлд өрийн дундаж хүүг 3.4-3.8 хувь болгон бууруулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс гадна Засгийн газар өрийн эргэн төлөгдөх дундаж хугацааг уртасгах чиглэлээр ажиллаж байна. Өнөөгийн байдлаар дотоодын зээлийн эргэн төлөгдөх хугацаа 5 жил, гадаад зээлийн эргэн төлөгдөх хугацаа 8 жил байгаа. Баримт бичгийн төсөлд нийт зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг 8.6 жил болгож уртасгахаар төлөвлөсөн. Баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах үед дунд хугацааны өрийн стратеги тодорхой болно. Шинээр батлагдах баримт бичгийг өмнөх баримт бичгийн адил үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 9 цаг 24 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 9 цаг 28 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 9 цаг 31 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 9 цаг 38 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 9 цаг 55 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 9 цаг 59 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 12 цаг 11 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 13 цаг 52 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 14 цаг 14 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 14 цаг 27 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 14 цаг 33 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 14 цаг 39 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 14 цаг 45 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 15 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 16 цаг 54 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Уржигдар 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Уржигдар 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Уржигдар 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ... Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Top