x

Б.Пүрэвдорж: Хуралдаа ирдэггүй гишүүд түр хорооноос гараад өгөөч ээ

Өнөөдөр УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж өгөхийг хүслээ. Н.Учрал гишүүнээр ахлуулсан 26 гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо сүүлийн үед ирц бүрдэхгүй хуралдаж чадахаа больжээ. Б.Пүрэвдорж гишүүн энэ талаар хэлэхдээ “Түр хороо өчигдөр хуралдах гэсэн боловч долоон гишүүн ирсэн. Орой 18.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тарлаа. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдаж байна. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой юм билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй нь” гэлээ.

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд дараах гишүүд харьяалагдаж байна. Тэдний зарим нь давхар албан тушаал хашиж байгаа юм байна.

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүн:

1. Ё.Баатарбилэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд)

2. Ж.Батзандан (С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны УЗ-өөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны дарга)

3. Б.Баттөмөр

4. Л.Болд

5. С.Бямбацогт (Ёс зүйн дэд хорооны дарга)

6. Г.Занданшатар (УИХ-ын дарга)

7. Б.Жавхлан

8. Л.Мөнхбаатар

9. Ж.Мөнхбат

10. Ц.Мөнх-Оргил

11. З.Нарантуяа

12. Н.Оюундарь (Хүний эрхийн дэд хорооны дарга)

13. Д.Оюунхорол (Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга)

14. М.Оюунчимэг (Өргөдлийн байнгын хорооны дарга)

15. Л.Оюун-Эрдэнэ

16. Б.Пүрэвдорж

17. О.Содбилэг (Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга)

18. Г.Тэмүүлэн

19. Б.Ундармаа

20. А.Ундраа (Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга)

21. Н.Учрал

22. Д.Цогтбаатар (Гадаад харилцааны сайд)

23. Л.Элдэв-Очир

24.Б.Энх-Амгалан (Зам, тээврийн хөгжлийн сайд)

25. Л.Энх-Амгалан (УИХ-ын дэд дарга)

26. Ж.Энхбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 59 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 7 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 17 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 23 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 27 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 31 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 25 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 58 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 27 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 32 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 39 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 44 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 53 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 15 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 47 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 8 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 14 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 29 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top