x

Х.Нямбаатар гишүүний ээлжит хулгай

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр нэгэн сонирхолтой (эсвэл эсрэгээрээ бүр хэнд ч сонирхолгүй байж ч болох) хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Нэр нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...

Долоон зүйлтэй уг хуулийн төсөлд,

нхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх (энэ угаасаа одоо мөрдөж байгаа хуульд байгаа. УИХ-ын дэгийн тухай хууль, 11.3);

инээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох (өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй учраас энэ заалтыг жишээ нь ямар эрсдлийг тооцсоны үндсэн дээр оруулж ирснийг ойлгохгүй байна л даа. Ялсаны маргааш хорхог боодогоо хэтрүүлээд “сур харван” эмнэлэгт хүргэгдсэн байх уу, эсвэл хэн нэгнийхээ машины дугуйг малталж шатаагаад тангаргийн ёслолд оролцуулахгүй байх уу?);

-УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

-Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

-Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх... гэх мэт арав гаруй заалт орсон байна.

Жишээ нь УИХ-ын гишүүн зөвхөн индрээс үг хэлэх эрхтэй, хэлсэн үг нь баримтад тулгуурласан байх ёстой гэнэ. Үүнд нь жишээ нь мань мэтийн өчүүхэн хүмүүс эмзэглээд байх явдал алга л даа. Нэр төртэй эрхмүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээр өвч хуягласан байтал тэр индэр дээрээс мань мэт рүүгээ хуруугаа гозойлгоно уу, өмдөө тайлаад бөгсөө харуулна уу, чанарын ялгаагүй  болсон асуудал.

Харин тэр “баримтад тулгуурласан байх” гэдэг бол дэмий. Одоогийнх шигээ “УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэж булхайцаад явж байсан нь дээр. Хэрвээ бүгдээрээ “Миний хэлсэн үг баримттай” гээд Ц.Нямдорж шиг худлаа яагаад эхэлбэл нэг бол бүгдээрээ “хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн” хэргээр шоронд сууна. Үгүй бол тэдний хэлсэн үг бүрийн араас хэрэг нээж, баривчилгаа явуулах ажилд хуулийн байгууллагууд дарагдана. Тэрний оронд “Мань чинь угаасаа ийм штээ” гээд хэлээ гаргачихаад явж байсан нь дээр.

Өөр олон “но”-той заалтууд байгаа. УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах; (энэ зохицуулалтыг жишээ нь Дэгийн хуульд оруулж ирэх нь ямар ач холбогдолтой болохыг таахгүй байна) Үүнийхээ оронд УИХ-ын дарга бол хуралдаан зохицуулдаг хүн болохоос биш УИХ-ын 76 гишүүний дарга нь биш юмаа гэдгийг гишүүд тодруулж өгөх хэрэгтэй л дээ. Үүнээс болж сая жишээ нь УИХ-ын даргыг чөлөөлөх гэж ямар том алаан болов. МАН бүлэг ууцан дундуураа тас хуваагдаад одоо ч эвлэж чадаагүй л байна.

Өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх; (энэ заалт ч гэсэн УИХ-аас баталсан Хуулийн тухай хуульд байгаа. Хуулийн төслийг санаачлахдаа түүнийг боловсруулах, өргөн барих болсон үндэслэл болон хэрэгжүүлэх төсөвтэй нь хамт оруулж ирнэ ээ. Үүн дээрээ иргэд, олон нийт болон сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг заавал авч тусгасан байна гээд)

Хамгийн гол нь УИХ, Байнгын хороод хуралдааны дэгээ өөрсдөө тогтоох заалт энэ хуулийн төсөлд орсон. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл дэмжигдвэл УИХ-ын дэгийн тухай хууль гэж байхгүй болоод тухайн УИХ, Байнгын хороод өөрийн үзэмжээр хуралдааны дэгээ тогтоогоод явчих юм байна. Хэлэлцэж байгаа асуудлаа хэдэн хүний саналаар дэмжих вэ, хуралдааныг хаалттай явуулах уу, нээлттэй явуулах уу? гэх мэт. Уг нь дэгийн тухай хуульд УИХ ямар асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх вэ, ямрыг нь нээлттэй горимоор хэлэлцэх вэ гэдгийг шууд заагаад өгчихсөн. Шаардлагатай бол тэр заалтдаа өөрчлөлт оруулаад явна уу, гэхээс хуульгүй хэлэлцдэг дэг ч гэж арай байдаггүй байх аа.

Энэ мэтчилэн олон эргэлзээтэй, ээдрээтэй зүйл заалт бүхий хуулийн төслийг Х.Нямбаатар гишүүн УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан байна. Үүний цаана нэг л “үнэтэй цэнэтэй” зүйл нуугдаж байгаа гэдгийг харин баталгаатай хэлж болох юм. Батгана суусан газар өттэй гэдэг шиг Х.Нямбаатарын суусан хууль заавал нэг юманд хүргэнэ. Саяхан УИХ-аар хэлэлцэн баталсан Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт юу боллоо, Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар энэ хуулийг яаж байж батлууллаа.

Одоо л гэхэд араас нь Н.Амарзаяа, Я.Содбаатар нар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх дэгийг өөрчилнө” гээд бас нэг хуулийн төсөл оруулаад ирлээ шүү дээ. Наанадаж л энэ өөрчлөлт бидний өмнө мэддэгээр биш, огт өөр дүрмээр явж батлагдах нь ээ гэсэн үг.

Мобикомын хэрэглэгч нар нэг хэсэг (одоо бол дасчихсан л даа) тус сүлжээний харилцагчийн утсыг “ёстой нэг гөлөг төөрүүлж байгаа юм шиг төөрүүлэх юмаа” хэмээн бухимддаг байж билээ. Атал одоо анх удаа УИХ-д сонгогдсон нэг шалдан банди гарч ирээд Монголын хуулийг золбин гөлөг шиг төөрүүлж байна даа. Хуульд хэрвээ асуудал байна аа гэж үзвэл ядаж хуулиа мэдчихсэн, хэд хэдэн удаа парламентад суучихсан хашир туршлагатай гишүүд нь гарч ирээд тэр асуудлаа яримаар байна. Түүнээс биш завсрын нэг зуйгуул, зайгуул нөхөр орж ирээд захиалгын хууль хийгээд баймааргүй л байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.127)
    Сонгогчид доо сануулахадНямбаатар,Оюун эрдэнэ,Аюурсайхан мэтийн олигтойхон бөгсөө арчиж сураагүй,ямарч ажил хийж үзээгүй ,үзэл бодол ньтогтворжоогүй ийм юмнуудыг сонгочихлоор төр түмнийг сүйтгэх юм байна.Та бид поп маягийн хэдэн үг хэлэхээр л итгэчихдэг.Та нар одоо энэ санаачилсан хууль,зөрчлийн хууль гэх мэт.М.Энхболдыг огцруулах гэж эдний гаргасан ааш араншинг санаж бна уу?Батлагдан гэж солиотой нөхрийн хэлсэн үгийг санаж байна уу: хувьсгал хийхэд хууль үйлчилдэггүй гээд Чехийн ерөнхийлөгчийг эхнэртэй буудахад хууль үйлчлэхгүй юм гээд манайд бас ингэх хэрэгтэй гэж уриалах маягтай юм хэлнэ билээ. ийм л юмнуудыг дахин сонговол их гай болохоор бна.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 32 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 46 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 18 цаг 51 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 18 цаг 53 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 18 цаг 57 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 18 цаг 57 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 19 цаг 0 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 19 цаг 0 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 19 цаг 3 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 19 цаг 9 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 19 цаг 59 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 21 цаг 22 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 21 цаг 23 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цаг 52 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 21 цаг 54 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 21 цаг 55 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 21 цаг 56 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 22 цаг 23 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 22 цаг 32 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 23 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top