x

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Кувейтын судалгааны төвийн хөрс судлалын туршилттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд байрлах Монгол-Кувейтын судалгааны төв дэх хөрс судлалын туршилтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төвд шимт хөрс, бордоо судлал, суулгац бэлтгэх, хүлэмж, мод үрсэлгээний бортогоны технологиййн туршилт хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тухайлбал, “Био ундарга” үйлдвэр монгол орны хөрснөөс ялган авсан, ургамлын өсөлтийг дэмжигч 50 орчим омгийн цэвэр өсгөврүүдээс бүрдэх “Дархан ризо” бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байна. Мөн Төв Азийн хөрс судлалын холбоо хөдөө аж ахуйн инновацийн нэгдэл био хаягдал ашиглан компост бордоо гарган авч,  бордоогоороо хөрсний доройтлыг сайжруулах арга технологийг судалж байгаа аж.

Эдгээр компаниуд сайн технологи нутагшуулж өндөр чанарын бордоо гарган авч байгаа ч импортын төрөл бүрийн нийлмэл бордоо ихээр орж ирдэг нь борлуулалтад нь сөргөөр нөлөөлдөг байна. Харин борлуулалтыг нь дэмжвэл зээл, тусламж шаардагдахгүйгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой тул энэ асуудалд харьяа газар, салбар яам нь анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Шимт хөрс бий болгох, компост бордоо үйлдвэрлэх туршилтыг эхлүүлсэн нь хөрсийг хамгаалж, үр шимийг нэмэгдүүлэхэд тустай ажил болно гэдэгт илтгэлтэй байна. Хүнсээ өөрсдөө ургуулж тарьж хэрэглэх асуудлыг олон жилийн турш ярьж байна. Энэ асуудалд анхаарал хандуулж, мах хүнсний ногооны хангамжийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулсан. Цаашдаа компани, хувь хүн бүр дор бүрийнхээ асуудлыг ярих бус нэгдсэн байдлаар асуудалд ханддаг, ярьдаг, шийддэг болох нь чухал” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 59 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 7 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 17 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 23 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 27 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 31 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 25 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 58 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 27 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 32 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 39 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 44 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 53 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 15 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 47 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 8 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 14 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 29 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top