x

Түрээсийн 1542 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах. Мөн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ. 

Бусад мэдээллийн дэлгэрэнгүйг зурагт хуудсаар танилцуулбал:

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно. Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт эрх зүйтэй холбоотой асуудлаар хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.”, мөн “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох санал оруулж байна гэлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох нь зүйтэй хэмээж, өмнөх хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж ажилласан болохыг дурдан дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top