x

Ц.Цолмон УИХ-ын даргын удаа дараагийн хүсэлтийн дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, түүний оронд УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд Д.Хаянхярваа гишүүний хүсэлтийн дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонгийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг уншиж танилцуулав. Уг хүсэлтэд “Таниас тавьсан удаа дараагийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөгдөх хүсэлтээ гаргаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү“ гэжээ. 

Ц.Цолмонгийн чөлөөлөгдөх хүсэлттэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар хэлсэн юм. Тэрбээр “Стратеги төлөвлөгөө гэж 2002 онд баталсан баримт бичиг бий. Төрийн албаны шинэ хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ЕНБД-гаар ахлуулсан ажлын хэсэг стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөх шаардлага тавигдсан. Энэ асуудлаар хурал яваагүй учраас үүнийгээ явуул, ажлаа хий гэсэн асуудал тавьж байсан.   

Мөн дараа нь УИХ-ын Тамгын газрын техникийн саатлаас болж чуулганы хуралдаан саатсан. Тэр үед УИХ-ын гишүүд л хурууны хээгээ буруу дараад байгаа мөн хурууны хээ таних төхөөрөмж 600 сая төгрөгийн үнэтэй гэх мэт ташаа мэдээлэл тараагдаж, гишүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсч байсан. Тиймээс үүнийгээ шийдвэрлэ гэдэг шаардлага, саналыг тавьж байсан. 

Их хурлын нэр хүндийг өөрчлөх, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах ажлын шаардлага байгаа учраас Тамгын газрын чиглэлээр ажилласан илүү туршлагатай Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. 

УИХ-ын даргын тайлбартай холбогдуулж Д.Хаянхярваа гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Нэр дэвшиж байгаа хүний тухайд ярих юм байхгүй. Манай Тамгын газрын чадвартай хүмүүсийн нэг. Ц.Цолмонгийн тухайд ажлаа муу хийсэн гэж боддоггүй. Мэргэжлийн талаасаа ч танд гологдох юмгүй. 

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдын бид хайрлах цаг болсон. Төрийн албан хаагчид өөрийн итгэл үнэмшилгүй болсон. Энэ нь хууль дүрэм харгалзахгүйгээр халж, өөрчилдгөөс болсон. Бүр болохгүй бол өргөдлийг нь аваад алга болгодог. Энэ бүхэн төрийн ажлын чадамжийг сулруулж байна. Бид ингэж болохгүй” гэсэн юм. 

Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулав. 

Санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмонг чөлөөлөхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн түүний оронд Л.Өлзийсайханыг томилохыг ч гишүүдийн олонх дэмжсэн юм. 

УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ийг чөлөөлөх, томилох асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийднэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 1 цаг 59 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 7 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 17 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 2 цаг 23 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 2 цаг 27 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2 цаг 31 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 3 цаг 25 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 4 цаг 58 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 5 цаг 27 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 5 цаг 32 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 5 цаг 35 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 5 цаг 39 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 6 цаг 44 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 6 цаг 53 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 15 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 7 цаг 47 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 15 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 8 цаг 29 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 8 цаг 40 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top