x

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ.

Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм.

Тэгвэл өнөөдөр (2019.05.08) УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Уг хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөх юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гээд УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болсноо дуулгав.

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 43 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 51 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 1 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 7 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 11 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 15 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 9 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 42 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 11 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 16 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 19 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 23 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 28 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 7 цаг 37 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 59 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 31 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 52 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 58 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 13 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 24 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top