x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ленины музейн газраас дээрэмджээ

-Эрх баригчид В.И.Лениний музейн газраас хумсалсан шигээ “Байгалийн түүхийн музей”-н газарт нь санаархаад эхлэв бололтой-

Соёлын яамны захиалгаар 1974-1980 онд улсын хөрөнгө оруулалтаар барьсан В.И.Лениний музейн байшин болон газрын асуудал өнөө ч маргаан дагуулсаар байна. Монгол Улсад цор ганц байдаг музейн зориулалттай барилга ашиглалтад орсноосоо хойш МАН-ын мэдэлд байж, худалдаа, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглагдсаар 30 гаруй жилийг өнгөрөөсөн. Өдгөө тус музейг “Үлэг гүрвэлийн музей”-н зориулалтаар ашиглаж буй. Хэдийгээр МАН-ынхан В.И.Лениний музейг намынхаа хөрөнгөөр барьж байгуулсан гэж худал мэдүүлж, уг байшинд эзэн суун, өөрсдийн болгохоор заргалдсан ч Улсын дээд шүүхээр “төрийн өмч” болох нь эцэслэгдэн тогтоогдсон байдаг. Гэсэн ч В.И.Лениний музейн хойд талын хэсгийн газарт хэдийнэ эрх баригчид гар дүрчихсэн байсныг хэлэх нь зүйтэй. Мэдээж хэрэг, хотын төвийн А зэрэглэлд байрлалтай учраас В.И.Лениний музейн газарт шунах хүмүүс цөөнгүй бий. Яг л Байгалийн түүхийн музейн газарт шунамхайрж байгаа шиг. Гэхдээ энэ тухай нийтлэлийн төгсгөлд өгүүлэх болно.

В.И.Лениний музейн барилга болон газар нь бүрэн бүтэн, улсын өмчид байгаа мэт харагдавч уг музейн эзэмшлийн нийт 6662 ам метр газрын 1950 ам метрийг нь өнөөдөр “Монголын Зүүний хүчний холбоо” гэх байгууллага хууль бусаар эзэмшиж байгаа явдал юм. Уг холбоог Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх толгойлдог болохыг хүн бүр мэдэж буй. Тэрбээр уг музейн барилгын газрыг хууль бусаар эзэмшиж, өнөө маргаашгүй газар дээр нь холбооны байраа байгуулахад бэлэн сууна.

Түүх сөхвөл, тэртээ 1977 онд Бүх холбоотны үйлдвэрлэл, урлагийн комбинатад 666 мянган рублиэр Улаанбаатарт Лениний музейг барьсан тухай баримт бий. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд музейн зориулалттай төрийн өмчийн байшинг үйлчилгээний зориулалтаар бусдад түрээслэж, МАН их хэмжээний ашиг олсоор ирсэн. Хангалттай ч хөрөнгө мөнгө босгосон гэж дуулддаг. Угтаа МАН-ынхан 30 жил төрийн өмчөөр бизнес хийж, хангалттай мөнгө олчхоод байж луу унжиж, байшинг бидний хөрөнгө гэж заргалдаж явсан удаатай билээ. Улмаар, МАН-ынхан музейн газрыг өөрийн хөрөнгө мэтээр ашиглаж, “Монголын Зүүний хүчний холбоо”-нд газрын тодорхой хэсгийг таслан өгсөн байгаа юм. Нэг ёсондоо, хууль бус газрын наймаа хийсэн гэсэн үг. Харин өнөөдөр бид ардчилсан нийгэмд, ардчилсан Үндсэн хуульт төрт ёсны дор захирагдаж буй учраас төрийн өмчийг эргүүлэн авах нь зүйн хэрэг. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг нь жам ёсных. Харин ч Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, үлгэрлэж явах учиртай У.Хүрэлсүх сайд, өөрийнхөө Ерөнхийлөгчөөр нь ажилладаг Зүүний хүчний холбооны авсан В.И.Лениний музейн буюу төрийн өмчийн 1950 ам метр газрыг сайн дураараа эргүүлэн өгчих хэрэгтэй.

Ингэж хууль бус газрын наймаа гэж хэлэх үндэслэл бий. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шийдвэрийг сөхөж харвал, 1973 оны гуравдугаар сарын 24-нд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас В.И.Лениний музейн барилгад зориулж 10 мянган ам метр газрыг олгожээ. Улмаар 1994 оны гуравдугаар сарын 18-нд “Чандмань” төвийн эдэлбэр газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг Хот байгуулалт төлөвлөлтийн газраас баталсан байна. Уг актаар газрын нийт талбайг 5460 ам метр, үүнээс барилга доорх талбай 2283 ам метр, цэцэрлэгжүүлсэн талбай 908 ам метр, замын доорх газар 2269 ам метр байна гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны дөрөвдүгээр сарын 29-ний 183 дугаар шийдвэрээр “МАХН-ын 2 дугаар байр” гэсэн нэрээр В.И.Лениний музейн нийт 5460 ам метр газрыг эзэмшсэн байна. Ингээд нийслэлийн Засаг даргын 2011 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн шийдвэрээр МАН гэсэн нэрээр байсан Лениний музейн 5460 ам метр газрыг 822 ам метрээр нэмэгдүүлж, нийт 6662 ам метр газар болгожээ. Улмаар мөн оны наймдугаар сарын 15-нд МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс газар эзэмших эрх шилжүүлэх тухай 83 дугаар тогтоол гаргаж, 1225.35 ам метр газрыг “Монголын Зүүний хүчний холбоо”-ны нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, тус газар дээр баригдсан Зүүний хүчний холбооны байрнаас 300 ам метрээс доошгүй талбайг намын нэр дээр өмчилж авахаар болсон гэжээ. Харин” Монголын Зүүний хүчний холбоо” 2011 оны наймдугаар сарын 16-нд Нийслэлийн Засаг даргад гаргасан хүсэлдээ анх дурдсан 1225 ам метр газрыг 2100 ам метрээр нэмэгдүүлж, “Монголын Зүүний хүчний холбоо”-ны нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт гаргасан байдаг.

Ингээд нийслэлийн Засаг даргын 2011 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр шийдвэрээр МАН-ын эзэмшлийн 6662 ам метр газраас 1950 ам метрийг нь “Монголын Зүүний хүчний холбоо”-ны нэр дээр шилжүүлж, үлдсэн 4712 ам метр газрыг МАН-ын нэр дээр баталгаажуулсан байдаг. Эндээс харахад, Ерөнхий сайд В.И.Лениний музейн газраас “дээрэмдэж”, өөрийн холбооны нэр дээрээ эзэмшдэг болох нь тогтоогдож буй. Гэхдээ улсын өмч хөрөнгө, улсын газар нутгаас хууль бусаар авсан гэдгийг анхаарах ёстойг дахин сануулъя. Учир нь, 2013 онд Монгол Улсын төлөөлөл болох Төрийн өмчийн хороо В.И.Лениний музейн барилгын өмчлөлийн асуудлаар шүүхэд маргаан үүсгэсэн байдаг. Улсын дээд шүүхээс уг маргааныг эцэслээд, “В.И.Лениний музейн барилгын өмчлөгч нь төр болохыг тогтоосугай” гэж шийдвэрлэсэн юм. Тодруулбал, анх төрөөс тус музейн барилгыг барихад зориулж газар олгосон бөгөөд газрын тухай хуулиар музейн газрыг МАН дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшээгүй аж. Тиймээс МАН зөвхөн эзэмшигч гэсэн статустай байх ба тухайн газрыг зарж, шилжүүлэх хуулийн этгээд биш. Ийм байтал МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөс 1225 ам метр газрыг Монголын Зүүний хүчний холбооны нэр дээр шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэхээр байгаа. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан ч В.И.Лениний музейн газраас хумсын толионы чинээг ч өмчлөх, худалдах, шилжүүлэх эрх бүхий субьект биш. Ийн хаана л үнэ цэнтэй газар байна тэнд МАН-ынхан шунахайрч, хувааж иддэгийн тод жишээ энэ буй.

Тэгвэл өнөөдөр эрх баригчид В.И.Лениний музейн газраас хумсалсан шигээ “Байгалийн түүхийн музей”-н газарт нь санаархаад эхлэв бололтой. Өнгөрсөн даваа гаргийн буюу энэ сарын 1-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд нүүлгэх шийдвэр гаргасан. “Музейн барилгыг нурааж, шинэ барилга барьж өгнө” гэсэн Ерөнхий сайдын амлалт Лениний музейн газраас хумсалсан шиг нүүрээ нуусан дээрэм болж хувирав уу. Хотын төвийн А зэрэглэлийн хоёр ч газар, Монголын түүхийг харуулсан хоёр сайхан музей У.Хүрэлсүхийн гараар ороод дуусах нь бололтой. Үнэндээ, М.Энхболдыгоо “газрын наймаачин” гэж ухсаар байгаад унагаж авсан МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрөө жинхэнэ музейн газрыг хувьдаа завшигч, энэ аргад гаргууд нэгэн үү гэсэн хардлага төрж байгааг нуух юун.

Угтаа музейн барилга хотын төвдөө байвал хүүхэд, залуучууд, жуулчид хүссэн үедээ орж үзэх боломж нь нээлттэй баймаар. Их тэнгэрийн ам руу нүүлгэчихвэл хэн тэр олон давхар хамгаалалтыг нэвтэрч музей үзэх бол. Хотын төвийн газрын үнэ өндөр учраас музейн газрыг зарж ашиг олох гэснээс өөр тайлбар хэлж мэдэхгүй нь, одоогоор. Өнөө цагт Улаанбаатар хотын хаанаас ч гэсэн алга дарам сул газар хайж олоход бэрх болсон. Э.Бат-Үүлийн үед хуучин Сүхбаатар хэвлэлийн газрыг дуудлага худалдаагаар борлуулахад л 23 тэрбум төгрөг болж байсан. Харин Байгалийн түүхийн музейн газар түүнээс хэд дахин илүү үнэд хүрэх нь гарцаагүй. Ийн МАН-ынхныг том, жижиггүй газрын наймаачид болох нь нүдний өмнө ил эдгээр жишээнээс харж болохоор байна. Төрийн өмчийн гэсэн бүхнийг хуучирсан, ашиглагдахгүй, эвдэрсэн, хэмхэрсэн эсвэл үнэ цэнгүй болгож байгаад дараа нь хотын төвийн А зэрэглэлийн байршил дээрх байж болох бүхнийг мэдэлдээ авч, дамлан зараад хөрөнгөждөг технологи өнөө ч шударга гэгддэг, өөрийгөө шүдгүй арслантай зүйрлээд байгаа У.Хүрэлсүх сайдын үед ч хэрэгжиж байна. Байгалийн түүхийн болон В.И.Лениний музейн газар У.Хүрэлсүх сайдын нүдэнд үнэхээр “их мөнгө” болж харагдсан бололтой.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • шудрага (43.242.243.19)
    Энэ АН-хан үнэн хѳгийн тэнэг хар новшнууд шүү дээ! Тээр жил ѳндѳр барилга баригвал Энхбаярынх, газар алга болсон л гэвэл Энхбаяр авсан гэж ард түмний дунд тарааж, түүнд нь хѳѳргѳн тэнэгүүд итгээд баахан муулсан, гэтэл аль нь ч Энхбаяр гуайнх биш л байсан, одор тэр муухай аргаа ашиглаж мѳнгѳѳр тэнэгүүдээ турхирч байна хар хулгайчууд!
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.70.44.116)
    Энэ С.Эрдэнэ боож үхэх нь ээ. Maнай Хүрэлсүх танар шиг хулгайч биш. Музей байгуулна гахээр боож үхэх нь ээ
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (109.236.145.236)
    Bi helsen shd huuchin muzein gazriig ni yah ged bn gej
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Баярбаатар: Өмнөх жилүүдээс хамгийн олон морьдын төвөргөөн нүргэлсэн наадам болно 1 цаг 1 мин Уулын өвгөн Али Хамэнэй 1 цаг 15 мин Энэ долоо хоногт болох үйл явдлын тойм 1 цаг 20 мин Брент маркийн газрын тосны үнэ 110 ам.доллароос давлаа 1 цаг 22 мин Кувейтийн компани Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны олборлолтоо бууруулна 1 цаг 23 мин Цахилгаан шугам сүлжээний засварын хуваарь 1 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ 2 цаг 4 мин УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд Хөвсгөл аймагт ажиллаж, "Чөлөөлье" санаачилгыг танилцуулав 2 цаг 4 мин Арабын хойгт хурцадмал байдал үүсч, АНУ, Израиль болон Иран харилцан цохилт өгөв 2 цаг 5 мин УБЦТС ТӨХК-ийн 2026 оны төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажил эхэллээ 2 цаг 6 мин Ойрын өдрүүдэд дулаарч, шар усны үер буух эрсдэлтэйг анхаарууллаа 2 цаг 7 мин Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Уржигдар 17 цаг 26 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна Уржигдар 17 цаг 24 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд Уржигдар 17 цаг 23 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 22 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа Уржигдар 17 цаг 21 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ Уржигдар 17 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа Уржигдар 17 цаг 20 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа Уржигдар 17 цаг 19 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл 2026-03-06
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа
Top