x

Оюутолгойг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсохыг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар хувиарт оруулсан байсан билээ. 

Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргав. 

Тус байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дараагийн даргыг томилох шаардлагатай байгаа. Байнгын хорооны даргыг хэлэлцэх асуудлуудын дараа сонгох болсон бөгөөд өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр даргалж явуулав. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж, горимын санал гаргалаа. 

Ажлын дарга Д.Тэрбишдагва:  Оюутолгойтой холбоотой нийгэмд янз янзын юм яваад байгаа. Уг нь ажлын хэсгийг 45 хоногийн дотор шалга гэсэн. Гэхдээ Оюутолгойтой холбоотой асуудлыг 45 хоногт шалгах боломжгүй юм билээ. Ажлын хэсэг өнгөрсөн оны наймдугаар сард эхний дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгсөн. Оны сүүлээр Их хурал сар гаргуй завсарласан. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д мөн өгсөн. УИХ-ын даргын захирамжаар энэ ажлын хэсэг байгуулагдсан учраас Их хурлын даргын захирамжийг авна гээд байнгын хороо хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн. 

Ажлын хэсэг ажлаа хийгээд дууссан гэж гэж үзэж байгаа. Санал, зөвлөмжөө гаргасан. Өнөөдөр нууцын зэрэглэлтэй шинэ материалууд нэмэгдсэн юм байна. Аудит, АТГ, Засгийн газрын ажлын хэсгүүдийн материалыг гишүүдэд өгсөн юм байна. Бид Засгийн газартай, АТГ-тай ч хамтарч ажилласан.

Тиймээс бидний гаргасан дүгнэлт нууцын зэрэглэлтэй боломжийн хэмжээнийх гэж үзэж байна. Төрийн нарийн бичгээр ахлуулсан дэд ажлын таван хэсэг ажилласан. Тэдгээр ажлын хэсгийн дүгнэлтийг нэгтгээд ажлын хэсэг дүгнэлтээ өгсөн. Түүнээс биш Тэрбишдагва гэдэг хүний байр суурь байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд 12 гишүүний найм нь гарын үсэг зурсан. Бид есөн удаа хуралдсан. Есөн удаа хуралдахад 2-3-хан удаа ирсэн гишүүн ч бий.   

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюутолгойн гурван материалыг өчигдөр орой хоёрыг нь өгсөн. Өнөөдөр нэгийг нь өгч байна. Тиймээс гишүүдэд танилцах боломж олгоё. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хойшлуулж байгаад тухтай ярих нь зүйтэй байх. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энд процессын алдаа гарсан юм шиг байна. Юу гэхээр ажлын хэсгийн материалтай гишүүд дөнгөж өчигдөр орой авч танилцах гэж байна гэж ойлгож байна. Гэтэл байнгын хорооны гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар ирсэн байна.

Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн байна. Дотор нь бидэнд тараагдсан нууцын зэрэглэлтэй материалд бүгдэд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь. Бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. 

Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна. 

Байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх: Оюутолгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараагдсан. Хоёр нь нууцын журмаар, нэг нь энгийн журмаар тараагдсан. Ажлын хэсгийн том тайлангын хураангүй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараагдсан. Тэр энгийн журмаар тараагдсан тайланг өнгөрсөн Баасан гарагт байнгын хорооны даргын зүгээс Оюутолгой компанид албан бичгээр өгөөд тайлбар, санал хүссэн. Үүний дагуу Оюутолгойгоос өнөөдөр тайлбар ирүүлсэн байгаа юм. Нууцын журмаар хоёр материал тараагдсаны нэг нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайлан. Нөгөө нь ЗГХЭГ-аас байнгын хороонд ирүүлсэн танилцуулга.  Яг ажлын хэсгийг том дүгнэлт тараагдаагүй байгаа. 

Ийнхүү Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн мэдээллийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах горимын санал гаргаж, санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлуулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 2 цаг 41 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 2 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 2 цаг 59 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 5 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 9 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 13 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 7 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 5 цаг 40 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 9 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 14 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 17 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 21 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 26 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 7 цаг 35 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 7 цаг 57 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 29 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 8 цаг 50 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 8 цаг 57 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 11 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 22 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top