x

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, З.Дашдавааг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов. Мөн АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

УИХ-ын гишүүд томилогдох гэж буй албан тушаалтнуудтай холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явагдав. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эдийн засгийн ил тод байдын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ бол татвараас зугтсан, мөнгөн хөрөнгөө ил болгох хууль. Энэ хуулийг баталснаас хойш 33 их наяд төгрөгийн өмч хөрөнгө бүртгэгдсэн. Энэ хулгайн аргаар олж авсан өмч хөрөнгийг шалгах эрх нь байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: АТГ-ын дарга гэдэг амаргүй албан тушаалд томилоглох гэж байна шүү залуучууд аа. Том том хэргүүд гээд байгаа хэргүүдийн сэжүүр нь нээгдсэн. Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ сайн ажилласан гэж үздэг. Нууцын зэрэглэлтэй материалыг өгсөн юм шиг байсан.  Зарим том хэргийг нарийн шалгаж, чамбай ажиллах хэрэгтэй гэдэг нь Оюутолгой дээр харагдсан. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Дунд түвшний албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг харьцангуй их гардаг. Томилогдсон тохиолдол тэдгээр хэргийг нэг бүрчлэн шалгана. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэх чиглэл УИХ-ын даргаас өгсөн. Ингээд хэлэлцээд эхэлбэл гишүүдийн асуултад хариулахад бэлэн үү. Оюутолгойтой холбоотой хэргийн талаар мэдээлэл байна уу. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: Хэрэгт авагдсан баримт сэлттэй танилцаж байж мэдээлэл өгөх нь зөв байх. Ажилд томилогдсон өдрөөс энэ хэрэгтэй танилцаж ажиллана. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд ХОМ мэдүүлдэг 43 мянган албан тушаалтан байна. Энэ хүмүүсийн яаж хөрөнгөжсөнийг ид болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ХЗДХ-ийн сайдыг ч юм уу хэнийг ч юм шалгуулах гээд танайд хандахад хуулийн дагуу шалгах уу, хуйвалдаад алга болох уу гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт оффшорын хэргийг яаж шалгах вэ. Эцэст нь ждүг үргэлжлүүлэн шалгана биз дээ. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: АТГ нь бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй байх. Тодорхой хэргүүдийн талаар ажил авсны дараа танилцаад танд эргэж мэдэгдэе. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Оффортой тэмцэх тухайд Эрүүгийн хуульд заалт байхгүй.  Тиймээс энэ талаар нарийн судалж, санал санаачилга гарган ажиллах болно. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: УИХ хариуцлагатай баймаар байна. 33 их наяд, бонд хоёр ямар ч холбоогүй. Үүнийхээ учрыг шинэ Их хурал олохгүй бол популист яриа яваад байгаа. Би зөвхөн хурал даргалдаг хүн. Өмнөх парламентын баталсан хуулийн хариуцлагыг би хүлээхгүй. Хууль нь буруу байвал өөрчилж болно. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Халхавчтайгаар бондын мөнгө идэж уусан юмыг ил гаргамаар байна. Дарга нар идэж уухаар нууцын зэрэгт оруулдаг. Энэ асуудал бол 2012-2016 оны хооронд АН-ынхны маш том булхай. Үүнийг шалгах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: АТГ-ын даргыг сольж байгаа асуудал нь хууль зөрчиж байгаа. Үүний өмнө яг энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа учраас болохгүй гээд буцааж байсан. Гэтэл одоо болоод байдаг. Монголд ер нь хууль гэдэг юм хэрэгтэй юу үгүй юу. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дарга Х.Энхжаргал сайн ажилласан. Миний найзыг муухай харагдуулах гэж хэсэг бүлэг хүмүүс нэлээн юм болсон. Гэхдээ юм олоогүй л дээ. Шинэ дарга нар ажлаа аваад өмнөх даргаа хэр ажиллаж байсныг ойлгох байх. Хоёрдугаарт, төрөөс төрсөн тэрбумтан, бизнес хийж байгаад сонгогдсон Их хурлын гишүүдээ ялгаж салгаж зарлах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд бүгд хууль бусаар хөрөнгөжсөн мэт харагдаад байгаа.    

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: АТГ-ын түүхэнд эгзэгтэй цаг үед та бүхэн томилогдож байна. Магадгүй та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллахгүй бол АТГ бараг татан буугдана. Учир нь иргэд тус байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд сайн ажиллаж байсан гэдэгт санал нийлэхгүй байна. Ц.Элбэгдоржийн үед хүн амины зохиомол хэрэг үүсгэж, хилсээр хүмүүсийг яллаж байсан. Нүүрсний наймаанд прокурорууд орчихсон, АТГ нь улс төрийн нөлөөнд автаж, УИХ-ын чуулган эхлэхийн өмнө л нэг хүн хорьдог байсан. Хэвлэлийн бага хурлаараа нэг хүн баривчилсан, сулласан гэдэг, саатуулсан хүнтэйгээ хоолонд цуг ордог. АТГ улс төрийн алиа, салбадай шиг болчихсон байсан. Ийм харицлагатай үед томилогдож байгаа тул, сайн ажиллахгүй бол эргээд та хоёрт чөлөөлөгдөх өдөр ирэх болно гэдгийг санаарай. АТГ төрийн дээд албан тушаалтнуудтай тэмцэх ёстой болохоос нэг сургуулийн захирлыг шалгах шаардлагагүй. Түүнийг цагдаагийн байгууллага шалгах ёстой. АТГ-ын удирдлагын томилгоо өмнөхөөс өөр байгаасай гэж хүсэж байна. Засгийн газар шинэ удирдлагуудыг бүх талаар нь дэмжиж ажиллана" гэв. 

АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулж, гишүүдийн 89.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 11 цаг 29 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 2 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 12 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 13 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top