x

ХЗБХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, АТГ-ын дарга, дэд даргыг томилох ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг гишүүдийн 84.6, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувийн саналаар дэмжлээ. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, дээрх хүмүүсийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцоллоо. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн байгууллагаар олон жил ажилласан туршлагад нь үндэслэн нэр дэвшигчдийг томилоход татгалзах саналгүй байгааг хэлээд, Одоо байгаа дарга нарыг УИХ-ын тогтоолоор чөлөөлдөг гэдгийг онцлов. Мөн Үндсэн хуулийн цэц одоо байгаа дарга нарын бүрэн эрх дууссан эсэх асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа гэв. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга нарыг чөлөөлөх хууль баталсан гэдгийг тодотгоод, тус зөвлөлийн зөвлөмж гарсан эсэхийг тодруулав. 

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлыг долоон сард хүргүүлсэн ч шийдвэрлээгүй өдийг хүрсэн гэдгийг хэлж, тус цэц ажлаа хийгээгүйгээс ийм байдалд хүрснийг тэмдэглэв.

ЕТГ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх үүрэгтэй, ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүйг хэлээд, УИХ томилох, чөлөөлөх асуудлыг нэг тогтоолоор шийдвэрлэх боломжтойн тайлбарлав.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, өчигдөр болсон томилгооны асуудлаарх ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлгээр, ТББ, иргэний нийгмийн байгууллагаас АТГ-ыг ил тод, шударга, хараат бус байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, АТГ-ын удирдлагаар нэр дэвшигчдээс дээрх шаардлагыг хэрхэн ажилдаа тусгахыг асуув.

АТГ-ын даргад Нэр дэвшигч З.Дашдаваа, "Миний бие өчигдөр ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. 70 орчим ТББ-ын төлөөлөл оролцож, АТГ-ын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох санал тавьсан. Мөн АТГ-тай хамтрах ТББ-ын оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн. Дээрх саналыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хариулсан. Мөн нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан. Хэргийг шалгах ажлыг эрчимжүүлэхэд ХОМ-ийг шалгах шаардлага бий гэж үздэг. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн ХОМ-т үнэлгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллээр шалгана. Түүнчлэн ХОМ-ээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн орлогыг хянахаас биш зарлагыг шалгахгүй байгаа юм. Үүнийг шалгаж үзэхэд буруудахгүй гэж бодож байна. Энэ байдлаар ажиллана гэж төлөвлөж байгаа" гэв.  

АТГ-ын дэд даргад Нэр дэвшигч Ж.Батсайхан, "Эрүүгийн хуулиар хууль бусаар хөрөнгөө тайлбарлаж чадаагүй үед гэм буруутай гэж үзнэ гэж заасан. Энэ хуулиар эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн практик тун ховор. Тиймээс АТГ-ын дэд даргаар томилогдсон тохиолдолд, дээрх асуудалд шаардлагатай мэдээллийг судлаж ажиллахад бэлэн байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, чөлөөлөгдөж байгаа дарга нараас дуулиантай хэргүүдэд хэрхэн ажилласан талаар тодруулав. 

АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Өнгөрсөн 2 жил 10 сарын хугацаанд бүх зүйл нийтэд ил тод байсан. Авлигын индекс 73-103 болж өсөөд энэ жил 93 болсон. Үүнд олон шалтгаан нөлөөлж байна. Хамгийн их нөлөөлж байгаа асуудал нь гадаадаас олон бонд зээлж аваад, түүнийгээ замбараагүй үрсэн. 33 их наяд төгрөгөө өршөөлийн хуулиар өршөөчихсөн. Энэ асуудал олон улсын байгууллагад очоод, манай улсын нэр хүндийг унагаадаг. АТГ-ын даргаар ажиллахдаа, олны анхаарал татсан хэргүүдийг шалгаад тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. ҮАБЗ-ийн тэргүүн, УИХ-ын дарга, ЭЗБХ-ны даргад Оюутолгойтой холбоотой ноцтой асуудал хөндсөн. Үүнийг нууцлалд оруулж шалгахийг хүсээгүй. Энэ хэргийг шалгаж байх үед үндэстэн дамнасан томоохон корпорацуудтай янз бүрээр тэмцсэн. Монголчууд ойлгохгүй гэж басах байдлаар хандаж байсан ч бид амжилттай шалгасан. Үүнийг цаашид үргэлжлүүлээд явах хэрэгтэйг хэлмээр байна. Бусад анхаарал татсан хэргүүдийг өнөөдөр 15.00 цагт УЕП-тай уулзардаа тайлагнана. Төрийн ордонд Эрүүгийн хэрэг ярих эрхгүй" гэлээ. 

Гишүүд асуулт асууж тайлбар авч дууссан тул АТГ-ын дарга нарыг томилох саналт хураалт явуулсан. Дараа нь АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлаар санал хураав. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 83.3 хувь дэмжлээ. Ийнхүү ХЗБХ-ны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

-МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

-1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

-1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

-2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

-2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

-2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

-2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

-2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн дарга

-Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:

Боловсрол:

-Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн

-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 7 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 15 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 25 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 31 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 35 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 39 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 32 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 6 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 35 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 40 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 43 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 47 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 52 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 1 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 23 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 54 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 16 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 22 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 37 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 48 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top