x

Хотын Захирагч С.Амарсайханы онцлох 8 эшлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг нээж хэлсэн үгнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна.

1. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж, бүрэн ил тод нээлттэй болгох зорилтыг тусгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тендерүүдийг 100 хувь цахимаар зохион байгуулна. Мөн тендер зохион байгуулах хугацааг эрс багасгана. Тендерийн нээлт хийсний дараа 23 хоногт багтааж, сонгон шалгаруулалтын дүнг гаргана.

2. Цаашид тендер шалгаруулалтыг улс, нийслэлийн төсөв батлагдсаны дараа буюу тухайн оны 1-2 дугаар сард зохион байгуулдаг, бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлдэг байхаар судалж байна.

3. Тендер шударга, нээлттэй, ил тод, шилэн, хуулийн хүрээнд хэрэгждэг байх ёстой. Тендер бүрийн цаана нийслэлчүүдийн ажил, амьдрал явж байдаг. Нийслэлчүүдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд үүний ард байдгийг мартах учиргүй.

4. Тендерийн үйл ажиллагаанд булхай луйвар, авлига орно гэдэг нь, тендерээс хувь авна гэдэг нь хотын хөгжлийг хойш чангааж, та бид өөрсдийнхөө сайн сайхан амьдрах ИРЭЭДҮЙГЭЭС, БОЛОМЖООСОО хулгай хийж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

5. Тендерт оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулан, ажил үйлчилгээ хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж ахуйн нэгж, компаниуд одооноос эхлэн албан тушаалтны “гарыг хүндрүүлдэг” 10 хувиа ажлаа чанартай, зарласан хугацаанд нь хийж гүйцэтгэхдээ зарцуулаг. Тэр 10 хувиараа АЖЛЫН БАЙР бий болгож, 10 ХҮН ЦАЛИНЦУУЛЖ, 10 ГЭР БҮЛД ТУС НЭМЭР болог.

6. Би Нийслэлийн Засаг даргын хувьд тендерийн наймаатай хэзээ ч эвлэрэхгүй. “АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР”-ын төлөө ажиллах болно.

7. Төрийн алба “АВЛИГЫН ХАР АВДАР”-тай болж, зарим албан хаагчид ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэх, авлига авахад гол анхаарлаа хандуулдаг болсны уршгаар тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг болсон нь нууц биш.

8. Иргэд хоорондоо бүлэг болж гэрээ байгуулаад, өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглан, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох боломж ч бий гэдгийг дуулгах нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 3 цаг 11 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 3 цаг 19 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 3 цаг 29 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 3 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 3 цаг 39 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 3 цаг 43 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 4 цаг 37 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 10 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 6 цаг 39 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 6 цаг 44 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 6 цаг 47 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 6 цаг 51 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 7 цаг 56 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 5 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 8 цаг 27 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 8 цаг 58 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 9 цаг 20 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 9 цаг 26 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 9 цаг 41 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 9 цаг 52 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ...
Top