x

УИХ Цэцэд очих бас нэг хэрэг тарилаа

Эрх баригч намын бүлэг өчигдөр хуралдаж, АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад Ж.Батсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн байна. Энэ асуудал өнөөдөр холбогдох байнгын хороогоор орж, энэ долоо хоногийн сүүлчээр чуулганаар хэлэлцэх товтой байгаа юм.

Гэхдээ АТГ-ын дарга нарын томилгоонд хуулийн хүрээнд ойлгомжгүй байдал үүсээд байна. Тухайлбал, АТГ-ын даргыг парламент чөлөөлж, томилох хуулийн заалттай. Гэтэл одоогийн дарга Х.Энхжаргалыг  УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй байгаа. Зүй нь бол өмнөх албан тушаалтныг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараагаар Ерөнхийлөгч томилох хүнээ санал болгож, парламент түүнийг нь хэлэлцээд явах учиртай. Энгийнээр бодсон ч аливаа томилгоо ийм л дарааллаар явдаг. Гэтэл чөлөөлөх асуудлыг нь шийдэхгүйгээр шууд Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж оруулж ирсэн хүмүүсийг дэмжиж эхэлсэн нь УИХ өөрийн гэсэн чадамжгүй, толгойгүй, хүний үгээр хөдөлдөг болохоо л харуулж байгаа хэрэг. Парламент Үндсэн хуулийн цэцэд энэ асуудлаар очвол унах нөхцөл байдал үүснэ л дээ.

Тухайлбал УИХ-ын Дэгийн хуульд УИХ-д ажлаа шууд харилцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэхдээ  тус хуулийн 45.1, 45.2 -ээр зохицуулна гэсэн байдаг. 45.1-д УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Түүнчлэн 45.2-д Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно гэжээ. Тэгэхээр яах аргагүй АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг эхэлж чуулганаар хэлэлцэх учиртай болж байна.

Ер нь АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдаж эхэлсэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч УИХ-д санал хүргүүлж байсан ч Хууль зүйн байнгын хорооноос  хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж буцааж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн зүгээс чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлж байв. Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзжээ. Тиймээс АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байна гэжээ. Энэхүү албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээж авсан. Тэрбээр хуулийн хүрээнд эхлээд АТГ-ын даргын чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ, дараа нь томилохыг ярина гээд сууж байх бүрэн эрхтэй хүн. Гэтэл энэ мэтчилэн олон асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар бууж өгдөг боллоо.

Ийнхүү эрх баригчид хууль зөрчөөд ч хамаагүй,  Ерөнхийлөгчийн саналыг л эхний ээлжинд биелүүлэх нь зүйтэй гэж үздэг болсон нь энэ асуудал дээр ч ажиглагдаж байна. МАН-ын бүлгийг олонх АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарыг дэмжсэн. Тэдний талаар товч танилцуулъя.

З.Дашдаваа нь одоогоор ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч, 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга, 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан байдаг.

Харин АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга, 2016-2017 оны хооронд ШШГЕГ-ын  дэд даргаар ажиллаж байсан байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Б,Лувсан-Осор (203.91.115.252)
    Энэ асуудал яахаараа буруудаж цэцэд очих ёстой гэж? Нэгэнт энэ их хурал ажилаа хийж чадхаан болсон ийм цаг үeд үндсэн хуулийн хүрээнд үүнээс өөр гарц алга болсон байна бишүү! Нийгмийг хүчээр хууль бусаар Үндсэн хуулийн бус аргаар ХУУЛЬ ХУЛГАЙГААР ЗАСАХ ӨӨРЧИЛӨХ мэтээр төрийн эрхэнд гарсан улс төрчид улс төрийн хүчнүүдээс төрийн эрхийг ингэж хамгаалахаас өөр ЗӨӨЛӨН гарц үлдээгүй болсон!!! Үндсэн хуулийн цэц ч гэсэн өөрөө ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР төрийн эрх, Үндсэн хуульд халдсан удаа дараагийг үйлдэлийг хааж хаацайлж ирсэн нь өнөөгийн нийгэмд үүссэн ноцтой нөхөл байдлын баримт нотолгоогоор ил болсон цагт хэвлэл мэдээлийнхэн ТУЙЛШИРСАН мэдээлэл тараах нь өөрөө улс орны эсрэг үйлдэл юм бишүү! Аливааг ҮНДСЭН ХУУЛИЙН хүрээнд бопитоор харах хэрэгтэй байхаа!!! Улс орныг удирдаж буй төрийн эрх барих дээд байгууллагын түшээд талаас илүү хувь нь ҮНДСЭН ХУУЛИЙН ЭСРЭГ ГЭМТ үйлдэл өдүүлээд буйг ухаар!!!
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Ждүчид өөр арга бхгүы (66.181.177.197)
    Бөөн ждү-чид аргагүйшт маяглавал өөрсдөө дээлээ нөмөрнө дуудсан газар ил гарч дугтарсан газар далд орж явахаас яахав хэхэ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 1 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 34 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 44 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top