x

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлан, мөрдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийгтодорхойлсон хууль байхгүй. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй аж. Тухайлбал, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх байдлыг бий болгож байгаа юм. Тиймээс Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд:

-Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;

-Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;

-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;

-Оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төсөл баталснаар:

- Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;

- Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;

- Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;

- Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 2 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 10 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 20 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 26 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 30 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 34 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 28 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 1 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 30 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 35 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 38 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 42 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 47 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 56 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 18 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 49 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 11 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 17 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 32 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 43 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top