x

Өнөөдөр ​​​​​​​Хийжүүлсэн ундааны төрсөн өдөр

Анх 1833 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-д хийжүүлсэн ундаа патентлагджээ. Нүүрстөрөгчийн диоксидын чанаруудын нэгийг нээсэн Британийн химич, шашины номлогч, гүн ухаантан Жозеф Пристли энэ нээлтээ дэлхийд бэлгэлэсэн юм.

Ер нь бол энэ өдөр цаг хийжүүлсэн ундааны хувьд ганцхан тодорхой баримт нь болдог. Учир нь зохион бүтээгч яг хэзээ хийжүүлсэн ундаа нээсэн цаг хугацаагаа үлдээгээгүй аж.

Шар айраг исгэх үйлдвэрийн ажилтай танилцсан Пристли шар айраг исэхдээ ямар төрлийн хий гаргадаг вэ гэж сонирхсон байв. Түүнээс амсахдаа тэр тааламжтай эрс сонин амтыг тэр биширчээ. Тэгээд химич чанагдаж байгаа шар айргийн тогоон дээр устай контейнер байрлуулан түүний хийн бөмбөлөгүүдийг дүүргэж авав. Тэр нь нүүрс хүчлийн хий байжээ. Тэрээр 1767 онд түүнийг бүтцэд нь оруулж байж хийжүүлсэн усныхаа анхны лонхыг бэлтгэж авчээ.

Гэтэл үүнээс хойш бараг хагас зуун жилийн дараа хийжүүлсэн ундаа бэлтгэгджээ. Өнөөдөр бид Пристлийн нээлтийн үр дагавартай цаг тутам тааралдаж байгаа. Хийжүүлсэн ундаа  дэлхийд ихээхэн алдартай учир зарим хүмүүс дөрөвдүгээр сарын 24-нийг Хийжүүлсэн ундааны өдөр болгон зарлах санааг гаргаж байжээ.

Хийжүүлсэн ундааны тухай сонирхолтой баримтууд:

  • Гиппократ өөрийн номны нэг бүлэгт хийтэй эрдэс ус, түүний эмчилгээний чанарыг бичин өвчтөнүүдэд тийм ус уух, тийм усанд орж байхыг зөвлөсөн байдаг.
  • Шведийн Тоберн Бергман 1770 онд даралт дор усыг хийжүүлэх насос бүхий аппарат бүтээн сатуратор (латинаар saturo - баяжуулах) гэж нэрлэжээ.
  • Хийжүүлсэн ундааны  анхны  үйлдвэрийг Якоб Швепп эхлүүлжээ. Тэр 1783 онд сатураторыг төгсжүүлэн хийтэй ундаа гаргах төхөөрөмжийг бүтээсэн байв. XIX зуунд Швепп үйлдвэрлэлээ хямдруулах үүднээс хийжүүлэхдээ сода ашиглах болжээ. Одоо хийтэй ундааг содын гэж хэлэх нь их болсон. Шинэ бүтээгдэхүүн Англид мөн түүний колониудад хурдан алдаршив. Тийм ундаагаар алкоголын хатуу ундааг даруулах болсон байв. Ингээд Швепп өөрийн J.Schweppe&Co компанийг байгуулан Schweppes (Швепс) гэх худалдааны марка тархжээ.

  • АНУ-д хийжүүлсэн усыг голчлон шилэнд савлан зардаг бол бусад орнуудад дахин цэнэглэж болох гэрийн жижиг, баарны том сифоноор усыг хийжүүлдэг. Хожим гудамжны хийжүүлсэн усны автомат гарч иржээ. Хувьсгалаас өмнө  Орост хийжүүлсэн ундааг “ноёдынх” гэдэг байв. Мөн эрдэс усыг нь авдаг байсан Нидерзельтерс (Niederselters) рашаанаас болон түүнийг бас зельтерийн (сельтерийн) гэдэг байжээ.
  • 1884 онд америк эмийн санч шартсаны дараах толгойн өвдөлтийн эсрэг эм олох гэж байгаад Кока-колаг гарган авчээ.

Image result for coca cola born

  • Дэлхийн алдартай "Coca-Cola" компани Жозеф Пристлийн нээлтийг арилжаанд ашиглахаар анхлан сэтгэжээ.
  • Дэлхийн нэгдүгээр дайны үеэр сахарын хомсдолтой байснаас  цэргийн хоолонд Кока-кола ундааг оруулсан байв.
  • Пепси-кола гэдэс базлалтын эсрэг эм оjлох оролдлого бүтжээ.
  • Фанта ундааг Германд Коко-колагийн хориг тавигдсан 1941 онд алимны шахмалаас гарган бүтээжээ. Дайны дараа америк компани өөртөө немец брэндийг аваад элдэв жимсний амттайгаар гаргах болсон байна.

Related image

  • 1932 оны дөрөвдүгээр сард "Вечерняя Москва" сонинд “Ленинградын “Вена” үйлдвэрийн ажилчин Агрошкин сонин аппарат бүтээлээ. Тэр аппаратын тусламжтайгаар дэлгүүр бүрт хийжүүлсэн ундааг үйлдвэрлэх боломж гарлаа. Анхны сатуратор бэлэн болоод Смольный дахь гуанзанд тавигдсан” гэж бичжээ. Зөвлөлтөд хийжүүлсэн ундааны худалдаа, үйлчилгээ нь зөвхөн худалдааны автоматуудаар дамжин хөгжиж байлаа. Москвад гэхэд л 10000 автоматаар хийжүүлсэн ундааг худалддаг байжээ.

  • Хийжүүлсэн ундааны нэг шил нь 22 эсвэл 27 копейк байсан ба хэрэв шилийг нь буцаан тушаавал 12 копейкаар бага үнэтэй байлаа. Шил нь ундаанаасаа үнэтэй байжээ!
  • Монголд хийжүүлсэн ундааг импортоор голдуу авдаг байсан ба өнгөрсөн зууны дундуур лимонад гэсэн ерөнхий нэрээр алдартай байв.
  • Усанд сироп нэмдэг байсан ба гудамжны автоматуудад нэг аяга энгийн ус нэг копейк, сироптой нь гурван копейкаар зарагддаг байлаа.
  • Далаад оны дундуур гарч ирсэн автоматын “хоёр дахь үед нь сиропын сонголт хийх боломжийг нэмсэн байжээ.
  • Америкчуудын нэг хүнд дундажаар жилдээ 180 литр хийжүүлсэн ундаа ноогддог бол орос 50 литр, хятадад 20 литр гэсэн үзүүлэлттэй.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top