x

Ямар удирдагч байна, тийм ард түмэн...

Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг үгийг манайхан сүүлийн үед их моод болгоод байгаа. Төрийн толгойд гарсан хэдэн хүний муу муухайг зөвтгөх гэсэн муухан арга гэх юм уу даа. Монгол хэлний “эх нь хээр бол хүү нь шийр алаг”, “эх нь булингартай бол адаг нь булингартай” гэх мэт үгстэй төстэй.

Гэхдээ юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй ч гэж бас үг бий. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна гэсэн үг.

Жишээ нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн гишүүн болоод цагаан сарын шинийн 1-нд хийморийн овоонд гарнаас хойш Улаанбаатарчууд бараг нийтээрээ тийшээ зүтгэх болсон. Овоондоо ч биш, аваргад л байсан юм шиг байна лээ. Сүүлдээ овоогоо галдаж аваад нэг тайвширцгаасан биз дээ.

2000-аад оны дундуур манай томчууд Гонгорын бумба тахиулна гээд Амарбаясгалант руу явах болсон сургаар бас л бүгдээрээ хошуурсаар одоо бараг үгээгүйчүүд нь л тэнд үлдсэн байна лээ. Нар харах ёслол, Шилийн богд, Алтан овоо, адаг сүүлдээ Итгэлт хамбад мөргөх гэх мэтчилэн нийтээрээ зүтгээгүй, зүглээгүй газар байхгүй дээ. Ер нь л сайн сайханд хүрчих гээд үзээд байгаа юм шүү дээ. Даанч түүнийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой гэж ойлгодог нь бага. Хотын дарга нь нийслэлийнхээ аюулгүй байдлыг лам хуврагуудад даатгаж ном хуруулаад, УИХ-ын гишүүн нь эх хүүхдийн эрүүл мэндийг банхрын хөшөөгөөр сахиулахаар арга байж уу?

Товчхондоо удирдагчдынхаа хийж байгаа үг, үйлдлийг ард түмэн яалт ч үгүй даган дуурайх хандлагатай гэсэн үг. Сайн үйл хийвэл сайныг нь дагана, муу үйл хийвэл мууг нь л дагана.

Жишээ нь, Лу.Гантөмөр Боловсролын сайд болоод “хүүхэд бүрт авьяас бий, түүнийг нь илрүүлэх нь багш нарын ажил юм” гээд хэлчихээр хүүхдээ хөтлөөд урлагийн сургууль руу алхах жишээтэй. Тэр жилийн өрсөлдөөн ширүүн байсныг хэлэх үү. Үүнийг бичигч гэхэд өмнөх парламентын үед дөрвөн жил “хуулийн шинэчлэл” гэж баахан бичсэн. Гэтэл одоо хулгай, дээрэм л бичиж байна. Ямар удирдагч байна, тийм иргэд байна.

“ЖДҮ-чин хулгайч нар” гэж жигшээд байгаа мөртлөө л “жижиг хулгай штээ” гэж зарим нь өмөөрөх. Тэр нь цаагуураа хулгайг нь жигшээд байгаа биш, хүлээн зөвшөөрөх хандлагатай болж эхэлж байгаагийн нэг шинж. Бид бага хулгайлдаг, та нар бол их хулгайлдаг шүү гэсэн санаа л даа. Ямар удирдагч байна, тийм ард түмэн байна...

Өмнөх Ерөнхийлөгчийн үед түүний аппаратад ажиллаж байгаад гадагшаа гарсан нэг нөхөр саяхан “С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг би машинаараа зөөвөрлөсөн” гэж олон нийтийн сүлжээнд бичлэг үлдээсэн байна. Хүмүүс гайхаж, эргэлзээд сүйд. Тэр хүн галзуу солио туссандаа 20 жилийн дараа гэнэт С.Зоригийн хэргийг ярьж эхэлсэн хэрэг биш. Тэр тусмаа Ц.Нямдорж нь захиалаад, Ц.Элбэгдоржийгоо “нухуулах” гээд Ё.Батбаяр гэдэг хүнийг хөлсөлчихсөн хэрэг бүр ч биш. Зүгээр л Ц.Нямдорж гэдэг хүний хийж байгаа үг, үйлдэл нь тэр хүнд тэгж ярих хэмжээний зүрх зоригийг өгсөн хэрэг. Төрийн сайд нь хуулийн дээгүүр алхаж, хүссэнээ ярьж байхад жирийн мунхаг нэгэнд хууль ёс ямар хамаатай.

УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы хуралдаан дээр “Эрүүдэн шүүсэн бичлэг байсаар байхад, энэ хэргийн шинэ гэрч гарч ирчихээд байхад Эрдэнэтийн иргэдийг суллаач ээ” гэж ярьж байна лээ. Бас нэг солиорол. Эрүүдэн шүүсэн нь тогтоогдлоо гээд хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэж чадахгүй. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд тавигдсан нэг “хийтэй” этгээдийн үгээр эрүүгийн хэргийг шийддэггүй.

Өмнө нь нэг удаа О.Содбилэг гишүүн өөрөө “Миний аавыг хэргийн захиалагчаар зарлах гэж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр “агсан тавьсан” удаатай. Хуулийн байгууллага хэргийн захиалагчийг илрүүлээгүй байхад хэн түүнд ийм мэдээллийг өгсөн нь тодорхойгүй ч “хуулийн салбарын нөлөө бүхий хүн” гэсэн түүний тодотгол нэг л хүн рүү хөтөлдөг. Ц.Нямдорж сайд, О.Содбилэг гишүүн хоёрын үг, үйлдэл “но”-тойгоор барахгүй улам л ноцтой болж байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ЭРДЭНЭТ (103.229.121.251)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ , ЗАХИАЛАГЧ БОЛ Ш ОТГОНБИЛЭГ!!! ГОЛ ЭТГЭЭД СЭЖИГ БҮХИЙ АМИА АЛДСАН !!! АРГА БАРИЛ НЬ ЗӨВЛӨЛТИЙН КГБ - Н АРГА БАРИЛ БАЙДАГ !!! Н.БАГАБАНДИ , Ш.ОТГОНБИЛЭГ НАР ОРОСУУДТАЙ НИЙЛЖ АЛСАН!!! Ц.НЯМДОРЖ БОЛ ЭНЭ ХЭРГИЙН ХАМЖИГЧ !!!
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (103.26.195.162)
    Nyamdorjiin esreg medeelel bichdeg sait yumaa daa yanz ni ard Elbegdorj Hurts hoyor l baigaa baihdaa chaavaas
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Иргэн (182.160.35.165)
    Нямдоржийн солио энд бүр тодроод байналдаа.Төрийн бүх шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүнийг бүхэлд нь үгүйсгэж ялтангуудаас өршөөл гуйж байх вм.Түүнийг нь юмны наад цаадарыг бүрэн ухаартлаа болосроогүй Содбилэг мэт нь тоть мэт дуурайхыг яана. Түүгээрч зогсохгүй нөгөө алдарт эдийн засагч Жаргалсайхан,Хууль ч Ням баатар хүртэл яагаад гэрт хүргэхгүй байгаа юм вэ? Гээд ярьж байна лээ.та нар болиочдээ.
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 4 цаг 7 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 4 цаг 21 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 22 цаг 26 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 22 цаг 28 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 22 цаг 32 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 22 цаг 32 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 22 цаг 35 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 22 цаг 35 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 22 цаг 38 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 22 цаг 44 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 23 цаг 34 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе...
Top