x

Монгол, Туркменистаны ГХЯ хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

Туркменистан Улсын Ашхабад хотноо өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Монгол, Туркменистаны Гадаад харилцааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. 

Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, туркменистаны талаас Гадаад хэргийн дэд сайд В.С.Хаджиев нар ахалж, Монгол, Туркменистаны хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Дэд сайд В.С.Хаджиев “Манай улсад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байгаа нь харилцааны түүхэнд онцгой үйл явдал болж байна. Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг улс төр болон худалдаа, эдийн засгийн талбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Бид Зүүн Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхжүүлж байна. Энэ өдрүүдэд БНСУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгаа нь үүний нэг нотолгоо юм.

Манай улсын Гадаад хэргийн сайд Р.Мередов Монгол Улсад 2015 онд айлчилсан. Мөн манай бизнесийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо бизнес форум зохион байгуулж байсан. Дараачийн ээлжинд Монгол Улсаас төрийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад айлчлал хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Мөн танай бизнес эрхлэгчид, түүний дотор мах экспортлогчдыг манай улсад ирж ажиллахыг урьж байна” гэв.

Дэд сайд Б.Батцэцэг “Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон чиглэлүүдэд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гээд цаашид ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулахын сацуу хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, логистикийн чиглэлээр экспертүүдийг холбож, тодорхой хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцах нь зүйтэй” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн Туркменистан Улс төвийг сахих бодлого баримтлахын сацуу бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн талбарт олон чухал төсөл хэрэгжүүлж, мөн НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд эрчим хүч, ус, экологийн асуудлаар идэвхтэй санаачилга дэвшүүлэн ажиллаж байгаа талаар дэд сайд В.С.Хаджиев дэлгэрэнгүй танилцуулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top