x

Г.Өнөрбаяр: Би одонгийн мөнгийг хасна гэж хаана ч яриагүй

Одонтой ээжүүдэд олгож буй мөнгө  төсөвт дарамт болдог талаархи мэдээлэл цахим орчинд  гарсан.  Үүнтэй холбоотойгоор  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хийв. Тэрбээр ийм мэдээлэл гарч байгаад гайхаж буйгаа илэрхийлэхийн хамт  одонтой ээжүүдийн мөнгийг бууруулах биш харин ч хүүхдийн тоотой нь уялдуулан өсгөх асуудал яригдаж байгаа гэдгийг онцлов.

Тодотгоход  оны эхний улирлын байдлаар 214 мянган эх мөнгөн тусламжид хамрагджээ. Үүнээс “Эхийн алдар” I одонтой 66768, II одонтой 147339 эх байгаа юм байна.

Одоо зургаан хүүхэдтэй ээж ч тэр, 10 хүүхэдтэй ээж ч тэр ижилхэн 200 мянган төгрөг авдаг. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн тооноос нь хамаараад олгох мөнгөн дүн нь ялгаатай байвал ямар вэ гэсэн санал гаргаж байгаа аж. Жишээлбэл, зургаан хүүхэдтэй ээж 200 мянган төгрөг авах бол, долоон хүүхэдтэй ээжид 230 мянган төгрөг олгоно  гэх мэт.

Олон хүүхэдтэй ээжүүдэд мөнгө олгох нь хүн амаа өсгөх бодлогын хэсэг бөгөөд төрөлтийг дэмжих нэг боломж юм.

Одоогоор манай улсын хүн амын өсөлт 2.1  хувьтай байгаа бол ахмад настны өсөлт 6.3 хувьтай байгаа. Сүүлийн 10 жилийн өсөлтийг харахад хүн амынх 16 орчим хувьтай байхад, ахмад настны өсөлт 21.9 хувьтай байгаа нь зайлшгүй хүн амын өсөлтдөө анхаарах шаардлагатайг сануулжээ. Түүнчлэн ойрын 10 жил төрөлтийн хамгийн идэвхтэй хугацаа байх гэнэ. Тийм учраас төрөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхээр салбар яамнаас ажиллаж байгаа аж.

Үүний нэг нь одонтой ээжүүдийн мөнгийг шатлалтайгаар нэмэх юм байна. Энэ талаар тэрээр үргэлжлүүлэн  “Шатлалтай гэдгийг бас буруу ойлгов. Одоо байгаа 218 мянган эх хэвээрээ байна. Тэдэнд олгож байгаа мөнгө нь ч буурахгүй. Харин хүүхдийнх нь тоогоор үечлэн нэмбэл яах вэ гэж ярьж байгаа. Гэхдээ үүнийг Засгийн газрын түвшинд танилцуулаагүй байна. 1990 оноос өмнө яг ийм шатлалтай мөнгө олгодог байсан. Өөрөөр хэлбэл гурван хүүхэдтэй ээж дөрөв, тав дахь хүүхдээ төрүүлбэл төрүүлсэн хүүхэд бүрт нь мөнгө олгодог байсан. Бид тэр тогтолцоог хамгийн зөв тогтолцоо гэж үзээд нэмэх саналтай байгаа” гэлээ.

Өдгөөгөөс арван жилийн өмнө буюу 2008 оны байдлаар 70 орчим мянган эх төрсөн бол 2018 онд 78 мянган эх төржээ. Ингэхээр ойрын 10 жилд хүн амын төрөлт нэг шугамд үргэлжилсэн байна. Дэлхийн бусад улсад хүн амаа өсгөхийн тулд олон хүүхэдтэй эхчүүдийг татвараас чөлөөлдөг. Энэ тогтолцоог нэвтрүүлэх болон  цаашид олон хүүхэдтэй ээжүүдийг орон сууцанд оруулахаар судалж байгаа  гэдгээ тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Гонио (98.228.230.76)
    Тэгвэл төсөвт юу дарамт болж бн үнэнээр нь хэл дээ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 0 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 8 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 18 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 24 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 28 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 32 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 26 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 6 цаг 59 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 28 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 33 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 36 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 40 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 8 цаг 45 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 8 цаг 54 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 16 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 9 цаг 47 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 9 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 15 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 30 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 41 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top