x

Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт, Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 12 цаг 6 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 13 цаг 39 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 13 цаг 49 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 14 цаг 8 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 14 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top