x

НАМЗХ-ын Ерөнхийлөгч хэн бэ? Г.Баттүшиг? Н.Учрал? О.Гэрэлт-Од?

21 жилийн түүхтэй НАМЗХ-ныхон ээлжит хурал ирэх сард болж, шинэ даргаа сонгох гээд тун ч анхаарлын төвд байна. Нэгэн цагт энэ холбоог МАН-ын дарга нарыг бэлтгэх байгууллага ч гэж нэрлэдэг байлаа. Арга ч үгүй МАН-д нөлөө бүхий эрхмүүд энэ холбооноос төрөн гарсан, үндсэндээ МАН-ын “нөөц” кадр байгууллага. Хэдийгээр нэг гэсэн уналтанд ороод байгаа ч энэ байгууллагыг толгойлно гэдэг МАН-ын залуучуудын хувьд маш том амбицийн асуудал гэж хэлж болно. Тийм ч учраас анхаарал татах нь зүй. Зөвхөн залуус гэлтгүй МАН-ын лидерүүдийн хүч оролцоо, нөлөөлөл ч чухал, анхаарлыг нь ч татдаг том байгууллага.

Тухайлбал өдгөөгийн ерөнхийлөгч “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг аав нь өөрийгөө залгамжлуулахаар лоббидсон ч гэсэн. Түүнийг НАМЗХ-ын 21 жилийн түүхэнд байгаагүй сул ерөнхийлөгч гэгдэж байгаагийн хувьд ч түүнийг өөрчлөх нь тодорхой. Тэгээд ч сонгуульт дөрвөн жилийн хугацаа дуусч байгаа. Тэгвэл түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа юм.

Тиймээс НАМЗХ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдэг асуудал одоо ид яригдаж байна. Улстөрийн хүрээнд өрнөж буй яриагаар бол энэ суудалд Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од нарын нэр яригдаж байгаа гэнэ.

Орчин цагийн өв залгамжлагч баян ханхүү гэдэг шиг Б.Баттүшигийг аавынх нь нэрээр олон нийт мэднэ. Басхүү аавынхаа нэрээр аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан. Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай.

Мэдээж хэрэг энэ бүхний ард аавынх нь тавьж өгсөн засмал зам зурайж байгааг ойлгож ядах юмгүй. Н.Учралын хувьд ч “Их Засаг”-ын Ням-Осорын хүү гэдгээрээ ч мөн олонд танигдсан. Бас л алтан халбага зууж төрсөн үе залгамжлагчдын нэг.

Харин дунд нь “тоон дотор үсэг цохиж явна” гэдэг шиг О.Гэрэлт-Од гэж ямар нөхөр гараад ирэв гэж гайхаж магадгүй. Хэн нэгэн баяны юм уу улстөрчийн хүү лав биш. Сүүлийн үед ЖДҮ-г жинхэнэ утгаар гэх мэт юм цор цор гээд байх болсон олны танил бус залуу. Одоогоор түүний ард хэн байгаа, хэн лоббидож байгаа нь тодорхой биш.

Б.Баттүшигийн хувьд бол ойлгомжтой аав болон аавынх нь андуудын том дэмжлэг байгаа. Дээр нь Монголын тэргүүн баян “МАК”-ийн Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүнтэй үерхэж байгаа болохоор магадгүй хадам ах Н.Номтойбаяр “зүтгүүлж” байгаа гэх таамаг байна. Ямар ч л гэсэн Монголын хоёр толгой баян гэр бүлийн дэмжлэг байгаа гээд ойлгочиход хилсдэхгүй.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд “Их Засаг”-ийн захирал аавынх нь зангараг бас байж л байгаа. Дээр нь Л.Оюун-Эрдэнэ тэр хоёрыг У.Хүрэлсүх улс төрд хөтөлж оруулж ирсэн. У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. ЗГХЭГ-ын дарга С.Оюун-Эрдэнэтэй хамт 2015 онд НАМЗХ-ноос Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нарт хөөгдөж гарч байсан удаатай. Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн холын нүүдэл бодож НАМЗХ-ны ерөнхийлөгчид Н.Учралыг сойхоор хоорондоо хор найруулаад эхэлсэн гэх мэдээлэл байна.

Магадгүй түүнд НАМЗХ-ын Ерөнхийлөгч гэдэг УИХ-ын гишүүний суудлаас ч илүү чухал амттай харагдаж байж болох. Яагаад гэвэл ирэх сонгуульд НАМЗХ МАН-ын гол том хүчин түшиг нь байх учраас томоохон хөзрийг атгалаа л гэсэн үг. Ингээд бодохоор зөвхөн эдгээр залуусаас гадна ах нарынх нь томхон тоглолт энд өрнөж байгаа нь тодорхой.

Харин О.Гэрэлт-Од гэдэг хэний ч танил бус залуу юунд найдаж Ерөнхийлөгчид зүтгэж байгааг таах аргагүй. Нөгөө “Ардын хүүхэд ялж болдоггүй наадам уу” гэдэг шиг бор зүрхээрээ дайраад орно гэдэг арай л хэтэрхий эр зориг мэт. Нөгөө талаасаа сүүлийн үед НАМЗХ-ын нэр хүнд унах болсон, дээр нь улстөрчид, бизнесмэнүүд үе уламжлан “хаан ширээ”-г залгамжилдаг боллоо гэсэн шүүмжлэлийн дэргэд цав цагаан цаас шиг сонирхолтой кандидат.

МАН-ын ачаар эрх мэдэлд хүрсэн, хөрөнгөжсөн улстөрчдийн хүүхдүүд өнөөдөр улс төр дэх нэр, нөлөөгөө улам томруулахын тулд НАМЗХ-гоор дамжин намаа атгахаар улайрч байна гэсэн дургүйцэл хаа сайгүй өрнөөд байгаа энэ үед жирийн нэгэн залуу хун тайж, өв залгамжлагч нартай өрсөлдөнө гэхээр сонин байгаа биз. Түүнээс гадна сүүлийн үед МАН-ын нэрийг навсайтал унагаж, олон нийтийг дургүйцлийг төрүүлээд байгаа ЖДҮ-гийн хэргийг өөрчлөё гэсэн лоозон тавиад байгаа нь хүмүүст таалагдаж, гэнэт гоц мөргөн гараад ирэхийг үгүйсгэх аргагүй. Ийм л нэгэн сонирхолтой таамаг өрнөж эхлээд байна, НАМЗХ-ын эргэн тойронд. Магадгүй хөшигний ард цусгүй тулаан өрнөж байгааг үгүйсгэх аргагүй биз ээ.

infomongol.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Namiin gishuun (66.181.161.14)
    Uchraliig demjine
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 4 цаг 18 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 4 цаг 26 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 4 цаг 36 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 4 цаг 42 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 4 цаг 46 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 4 цаг 50 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 5 цаг 43 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 7 цаг 17 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 7 цаг 46 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 7 цаг 51 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 7 цаг 54 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 7 цаг 58 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 9 цаг 3 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 9 цаг 12 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 9 цаг 34 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 10 цаг 5 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 10 цаг 27 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 10 цаг 33 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 10 цаг 48 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 10 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top