x

Бильяардын шинэ төрөл “Снукер” энэ өдөр үүсч байжээ

Өнөөдөр бильяардын шинэ төрөл "Снукер"-ын төрсөн өдөр

Анх 1875  оны энэ өдөр Энэтхэг төвийн Жабалпур хотын Британийн колонийн корпусын офицеруудын гуанзанд бильяардын шинэ төрөл “снукер” гарч иржээ. Түүнийг колонийн корпусын дэслэгч Невилл Фрэнсис Фицджеральд Чемберлен зохиож шинэ тоглоомдоо пул бильярдын өнгөт бөмбөгүүдийг авч тусгай байрлалд байрлуулан дараалалтайгаар тоглолж эхэлсэн нь уг тоглоомын эхлэл байв.

“Снукер” гэдэг үгийг ч тэр бас үүсгэсэн гэнэ. Тэр нь “анхны жилдээ алба хааж байгаа кадет” гэсэн утгатай аж. Хамгийн анх нуугдсан өнгөт шарыг цохих хүнд байдалд орсон офицерийг Невилл “снукер” гэж нэрлэснээр энэ нэр уг тоглоомд тогтон үлджээ.

Эхлээд Энэтхэгт байсан офицерүүдийн дунд дэлгэрсэн уг тоглоом дараа нь Англид орж ирсэн ба 1891 онд өнөөгийн оноог тоолох журам тогтсон байна. Тоглоом, түүний журамыг зөвхөн 1900 онд бильярдын холбоо албан ёсоор зөвшөөрсөн байжээ.

Снукерийн сонирхогчдын анхны аваргын тэмцээн Дэлхийн нэгдүгээр дайны үеэр явагджээ. Хожим Их Британийн аваргын тэмцээн тогтмолжсон байна. 1927 онд мэргэжлийн тамирчдын дунд дэлхийн аваргын тэмцээн анхлан явагджээ.

Снукерийг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд Жо Дэвис онцгой хувь нэмэр оруулав. Тэр хар багаасаа бильяад сонирхох болсон ба эцгийнх нь уушийн газар бильяардын ширээ байсан юм.

Дэвис 13 настайдаа Честерфилдын аваргын тэмцээнд ялж байжээ. Тэр танихгүй хүмүүстэй тоглон хожин мөнгө олж байгаад 18 насандаа мэргэжлийн тоглогч болжээ. Анхны аварга цолыг тэр 1927 онд аваад гурван жил дараалан түүнийгээ хамгаалсан юм. Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулалцаж, аварга нь болж байжээ.

Дайны дараа дахин дэлхийн аварга болов. ХХ зууны дундуур тэр "News off the World" нэртэй тэмцээнд гурван удаа аваргалажээ. Анхны дээд брэйкийг тэр 1955 онд бүртгүүлсэн байгаа. Тэр карьераа 1964 онд  дуусгасан юм. Жо Дэвис л снукерийн домог болон түүнийг алдаршуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.  Өнөөдөр энэ тоглоом Европ, Хятадад их алдартай, Жил бүр аваргаа шалгаруулж, дэлхийн олон улсад хөгжсөн билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 55 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 4 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 8 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 12 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 46 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 6 цаг 21 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top