x

Байнгын хороо прокурорын орлогчдыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.04.17/ хуралдаж, “Түр хороо байгуулах тухай”, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  болон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон юм.

Хуралдааны эхэнд  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга аваагүй учраас хуулийн төслүүдийг дэмжив.

Ингээд С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Түр хороо байгуулахтай холбогдуулан ажиллах хугацаа, тайлан дүгнэлт, чиглэл гаргах уу эсвэл ОУП-ын холбооны гаргасан дүгнэлтийн хүрээнд ажиллах уу. Тогтоолд энэ бүх зүйл гарч ирэх үү. Сүүлд нь түр хороонд эрх хэтрүүлсэн, хугацаа хэтэрсэн, дүгнэлт гаргасан, гаргаагүй гэдэг асуудал үүсэх вий” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болд “Түр хороо ОУПХ-оос ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы хуралдаанд танилцуулах чиг үүрэг хүлээнэ” гэсэн байгаа. Ингээд түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, олонхын саналаар дэмжлээ.

Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн хүрээнд прокурорын байгууллагын шүүхээс нотолсон материалыг ирүүлж байхад нь прокурорт буцаадаг байсныг болиулж байсан. Мөн энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарч, хохирогч, прокурор давж заалдах шатанд гомдол гаргасан бол ялыг хөнгөрүүлж болохгүй, шүүгдэгч давж заалдахаар бол ялыг хөнгөрүүлэхээр тусгасан. Гэвч Улсын дээд шүүх, прокурор хоёр өөр өөр байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналыг зарим гишүүд гаргасан бол зарим гишүүд хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас хойшлуулж болохгүй гэдгийг хэлж байсан юм.  Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Эрүүгийн хууль, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулиуд хоорондоо зөрчилдөж байгаа нь практик дээр гарч байна. Улсын дээд шүүх хууль тайлбарладаг байснаа яагаад больсон юм бэ. Үүнээс болж  хэн дуртай нь хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Бид зөвхөн шүүгдэгч нарын асуудлыг яриад байдаг гэвч хохирогчийн асуудлыг бас яах ёстой вэ. Шүүхээс хэрэг буцдаггүй л байх юм бол энэ асуудал маш хүнд. Хуучин хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэргийг нягталж байсан нь зөв байсан. Тиймээс нэг мөсөн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол цаашид ийм асуудал олон гарч ирнэ” гэсэн юм. Харин үүнд Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “2013 онд Шүүхийн багц хууль батлагдах үед Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлана гэсэн заалтыг өөрчилж, 2015 онд Үндсэн хуульд заасан хууль дээдлэх эрхийг зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн эрхийг хуульчлах шаардлагатай гэж байдаг ч зохицуулах хууль байхгүй учраас Улсын дээд шүүх албан ёсоор тайлбарлах боломжгүй болоод байгаа. Тиймээс хууль тайлбарлах эрхийг буцааж  сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн, хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар “УИХ-ын шийдвэр бусад шийдвэрийг зөрчсөн бол ажлын 15 хоногийн дотор зохих өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ гэсэн заалт бий. Тиймээс энэ асуудлыг хойшлуулахад хугацааны хувьд боломжтой учраас горимын санал хурааж болно” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналаар горимын санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаа хойшлууллаа.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөх саналыг хэлэлцлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд орлогч нарыг зөвшилцөх саналыг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 4 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 37 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 47 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top