x

Д.Сумъяабазар сайд салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр салбарынхаа үе үеийн дэд сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайдыг хүлээн авч, ахмадуудынхаа үгийг цаг гарган сонсож байгаад талархаад салбарын ачааг үүрч байсан хүмүүсийн хувьд уул уурхайг зөв талаас нь олон нийтэд ойлгуулах, өөрсдийн чадах зүйлээр туслах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийлсэн юм.

Мөн “Уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж, чухал шийдвэрүүдийг гаргаж явсаны хувьд мэргэжлийн хүмүүсийн нүдээр харахад салбарын ажил сүүлийн жил гаруйн хугацаанд эрчимтэй явж, томоохон төслүүдийг урагшлуулах, сайжруулахаар олон ажил хийж бүтээж байна. Түүнчлэн сайны хажуугаар саар гэгчээр салбарын нэр хүндийг харлуулах олон мэдээлэл гарч байгаад сэтгэл дундуур байна. Иймээс уул уурхайн салбарын үйл ажиллагааг эерэг талаас нь сурталчилан таниулах, уурхайчдын бодит амьдралыг олон түмэнд ойлгуулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээний тухайд эргэн харж, засч сайжруулах хэрэгтэй. Харин хааж боох зүйл бий болвол салбар зогсох аюултай” хэмээн захиасаа хэлсэн юм. Ахмадуудын хувьд салбарын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, өмнө нь гарсан алдааг дахин давтахгүй байх, тухайн үед салбарт ажиллаж байхдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэх боломжгүй асуудлуудыг өнөөдөр шийдвэрлэх талаар зааж зөвлөх хүсэлтэй байгаагаа хэлж байв.

Өдгөө Маркшейдерийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашиж буй Д.Дондов гуай “Томоохон уурхай болгон маркшейдертай байх ёстой. Ийм зүйл байхгүйгээс “Эко Алтан заамар” компанид гарсан харамсалтай үйл явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй” гэлээ. Тэрбээр мөн Багануур, Шарын голын уурхайд үүссэн лицензийн давхардлын асуудалд шүүмжлэлтэй хандаж байв.

Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн ерөнхийлөгч Д.Цогбаатар аливаа салбар залуу, дунд, ахмад үе дээрээ тогтож байдгийг уулзалтын үеэр онцлон хэлсэн юм.

Сайд Д.Сумъяабазар салбартаа бодлого гаргах түвшинд ажиллаж байсан ахмадууд зорин ирж, салбарын үйл ажиллагаатай холбоотой өөрсдийн санал бодлоо хэлж байгаад талархснаа илэрхийлэв. Тэрбээр салбартаа хийж байгаа Тавантолгой төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явц, салбарын хууль тогтоомж, тулгамдаж буй асуудуулдынхаа талаар танилцуулан, харилцан санал солилцсон юм. Мөн Алт цэвэршүүлэх үйлдвэр, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойг тойрсон нүүрс баяжуулах болон коксын үйлдвэр, Цахилгаан станц байгуулах, нүүрс гүн боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөнөө хэлэв.

Уулзалтын төгсгөлд ахмадуудынхаа зүгээс уламжилсан мэргэшсэн зөвлөх инженерийн зэрэг олгох талаар болон салбарын ахмадуудын санг байгуулах зэрэг саналуудыг дэмжиж ажиллахаа салбарын сайд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 1 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 34 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 44 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top