x

Дарь эхийн сүмээс Улаанбаатарын даргад хаяглах хүсэлт

Нотр Дам буюу Дарь эхийн сүмийн зарим хэсэг түймэрт автсан нь дэлхийн хэвлэлийн гол сэдэв болж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас эхлээд энэ хорвоо дээр амьдарч буй хүмүүсийн илэрхийлсэн чин сэтгэлийн харуусал цахим сүлжээг ёстой л “түймэрдэх” шахаж байна. Сүмийн дээврийн хонгилд сэргээх засвар явагдаж байх үед аюулгүйн ажиллагааны горим алдагдсан байж болзошгүй гэх тааврыг мэргэжлийн хүмүүс гаргаж, нягтлан шалгаад эхэлжээ. 

Соёлт хүн төрөлхтөний жиргээн дунд манай Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы бичсэн “эмгэнэл” поп мэдрэмжээрээ гайхал төрүүлэн зэрэгцэнэ. “Бид үндэсний их театр барьж байгуулах шинэ ажлыг эхлүүлэх мөчид жилдээ 13 сая жуулчин үздэг, 850 гаруй жилийн түүхтэй, архитектурын 4 үеийн онцлог шинжийг агуулсан хүн төрөлхтөн, дэлхий нийтийн үнэт өв шатсанд би хувьдаа харамсаж байна” гэвэй. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотоос гадагш үндэсний их театр-музейн цогцолбор барьж байгуулан гадаад, дотоодын жуулчдад аялж зугаалах сайхан газар бий болгох тухай ярьсныг Улаанбаатарын маань мээр өөрийн гардан хийх гол ажил хэмээн ухамсартайгаар хүлээн авсанд ихэд олзуурхавч дэлхийн өвд учирсан хохиролд харуусал илэрхийлэх ялдам болгон өгүүлсэнд нь харин маш их харамсаж байгаагаа илэрхийлье. Уугин дүрэлзэх Дарь эхийн сүм хүн төрөлхтөнд, тэр дундаа Улаанбаатарын даргад юуг өгүүлсэн бол? 

“Эртний сүм хийд эвдэрч нуралгүй чиний хотод үлдсэн бол, ажилдаа ирж очих замд чинь хуучны гоёмсог дээвэр дахин давтагдашгүй хийц, өнгө будаг хоршоон нарны туяанд гялбалзан үзэгддэг бол тансаг сайхны дэргэд оршин суугаадаа талархаарай. Амралтын өдрөөр ороод гарахдаа дотоод нууцлаг уур амьсгалд нь түр ч болтугай уусан, ийм яруу гайхамшгийг бүтээсэн ямархан эрэлхэг, ихэмсэг дээдсийн үр болохоо ахин дахин таньж мэдрэхийг хичээгээрэй. Өнөөдрийг хүртэлх хотын дарга нар чинь сүм хийдийг нураалгүй, газрыг нь худалдаагүй, музей болгон гэрэлтүүлээд хүмүүсийг эх орныхоо түүхээр соён гэгээрүүлж буй бол чи үүнийг бүү өөрчлөөрэй. Амин хувиа хичээсэн бүдүүлэг улсын гарт орсон, орох гэж буй түүхэн өвөө бузар савраас нь булаан авч ариун нандин, гоо сайхныг хүн төрөлхтөнд буцаан сэргээгтүн”. Нуран унасан Дарь эхийн сүмийн дээврийн гонхноос найман зууны түүхт хонх ийнхүү жингэнэхийг С.Амарсайхан даргад орчуулан хүргэхийг хүсэв. 

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт ариун нандин, гоо сайханд тэмүүлэх хүч орон зай, цаг хугацааны хязгааргүй гэдгийг гэрчлэн Дарь эхийн сүм 856жилийн турш цогцлон буй билээ. Дэлхийн уран барилгын хосгүй оргилуудын нэг, үзэсгэлэн гоогоороо хүн төрөлхтний мэлмийг найман зууны турш гийгүүлсэн Дарь эхийн сүм шатав. Даваа гаригт авалцсан галд сүмийн дээвэр, хонхот гонх үнс нурам болсон нь зөвхөн энэ долоо хоногийг уйд умбуулаад зогсохгүй бидний амьдарч буй 2019 оныг түүхэнд гунигтайгаар дурсах шалтгаан болж үлдлээ. 

Улаанбаатар хотод орших хэдэн зууны цадигтай Богд хааны, Чойжин ламын зэрэг сүм музейнүүд болон өнгөрсөн зуунаас монголчуудад үлдсэн музейнүүд Нотр Дам шиг төр засгийнхаа хайр ивээл, хатуу анхаарал халамжид бөөцийлөгддөггүй ч газрыг нь хувьчлан авч нураагаад өндөр том барилга “хусчих” санаатай улсын шүлсэн дор, түүхч судлаач цөөн хүний хайрлан ширтэх харцан дор хараахан үнс нурам бололгүй оршсоор л байдаг. Тал талаас нь түрж шахан барилгажуулснаас анх бодож олсон хүмүүсийн уран санаа шингэсэн түүхэн орчин алдагдчихсан хэдий ч хаалга, туурга, дээвэр нь хараахан янзаараа байдагт харин ч баярлах ёстой мэт. Одоо хааш нь ч хөдөлгөхгүй хайрлан додомдвол Дарь эхийн сүм 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд шатахад дэлхий даяараа харуусаж байгаагаас Монголд үлдэх сургамж тэр болно. Дарь эхийн сүмийг францчууд хэрхэн сэргээхийг долоон тэрбумуулаа гэрч болж бахархах нь тодорхой. Монголын зарим улстөрч ганц музей шатсаны төлөө францчууд уйлж суугааг огт ойлгохгүй. Хотоос гаргаад цоо шинийг барьчих ухааны л юм бодно. Ормон дээр нь тэнгэр баганадсан шилэн юм босговол тэр жинхэнэ хот гэж эндүүрнэ. Улаанбаатар хот хэн дарга байхаас үл хамаарсан өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Түүхэн өвтэй, эртний соёлтой ард түмний нийслэл учраас энэ хэдэн музей, сүм хийдээ байсан газарт нь сэргээн засаж хадгалан үлдээхийг л тэр хүснэ. 

Б.Энхцэцэг 

UB.LIFE

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • D,Bazar (122.201.24.170)
    B.Enhtsetsegiin hot dargad handsan niitlel ih taalagdlaa.amjilt husei...
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 9 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 9 цаг 32 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 9 цаг 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 9 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 10 цаг 14 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 11 цаг 49 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top