x

Багануурын лицензийг хууль зөрчиж олгосон Лу.Болд уснаас хуурай үлдэх үү?

“Алтайн гянт” компани төрийн өмчит "Багануур" компанийн ашиглалтын лицензийг эзэмшихээр 2008 хойш үүсээд байсан маргааныг ѳнгѳрѳгч Даваа гаригт Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэж “Багануур” ХК лицэнзээ авч үлдлээ. “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Харин уг асуудлыг шийдэж, стратегийн хувьд чухал ач холбогдолтой уурхайгаа төрийн мэдэлд буцаан авахад Засгийн газрын оролцоо байсангүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр уурхайн ажилчид Улсын дээд шүүхийн гадаа хууль бус лицэнз олгосныг эсэргүүцэн жагссан. “Мужик” хурандаа У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч “Багануурын уурхайн орд газрын 13 жилийн өмнөх хууль бус шийдвэр дээр Засгийн газар шүүхэд яллаа” хэмээн “хүний юмаар хүүдэгнэн” ялагчын нэрийг У.Хүрэлсүхэд наахыг oролдоод авав. 

Ерөнхий сайд та жинхэнэ ардын баатарын байр сууриндаа байхыг хүсвэл энэ асуудлыг цаашид анхаарч Лу.Болдод хариуцлага тооцох хэрэгтэй бус уу. Шударга бус үйлдлийг сэлэм эргүүлээд л хариуцлага тооцно хэмээн ярьдаг Ерөнхий сайд хууль бусаар лицэнз эзэмшүүлсэн тухайн үеийн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай дурсаачгүй нь харамсалтай.

Төрд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна

Залгамж халаагүй өнөөдрөөрөө шийдвэр гаргадаг жишиг манай улс төрд хэдийнээ тогтсон гэдгийг монголчууд мэднэ. Тухайн үеийн буруу шийдвэр гаргасан даргын үйлдэл ирээдүйд ямар том асуудал үүсгэдгийг Багануурын уурхайн маргаан харууллаа. Анхнаасаа тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лу.Болд мэдсээр aтлаа “Алтайн гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй бол ѳнѳѳдрийн Багануурын ордын маргаан үүсэхгүй байлаа.

Ашигт малтмалын тухайн хуулийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” хэмээн заасан байдаг. Гэтэл 2006 онд “Алтайн гоулд” гэх компани хайгуул хийх нэрийдлээр Багануурын ордны 53 хувийг авсан бөгөөд дараагаар нь үүнийгээ “Алтайн гянт” компанид заржээ. Тухайн үеийн АМГТГ-ын дарга Лу.Болд хуулийг үл хайхран лицэнз олгосон нь ойлгомжгүй.

2016 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир өөрийн эзэмшлийн “Алтан гянт” компаниа зарсан байдаг. Тус компанийн одоогийн удирдлагууд АМГТГ-ын дарга асан Лу.Болдын буруу шийдвэрээс болж хохирсон хэмээн хууль, шүүхийн байгууллагаар явхаар болжээ. “Алтайн гянт” компанийн удирдлагууд төрийн өмчийг өөртөө авах гэсэн санаа нь мэдээж буруу. Үүнийхээ горыг амсах нь ч зөв. Гэхдээ ганцаараа буруутан болж үлдэх ёсгүй. Эс бөгөөс одооны эрх баригчдын бөөрөнд наалдсан нэг нь амь гардаг тогтоцоо бий болно.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын асуудал бүрэн шийдэгдлээ гэж баярлах нь зөв үү? Тэнд тоног төхөөрөмж нь хуучирсан, техникийн хангамж тааруу, санхүүгийн хувьд олон тэрбум төгрөгийн алдагдалтай зэрэг шийдэх асуудал хүлээгдсээр. Тэгэхээр “ардын баатар” мэт шоу хийх цагаа хараахан олсонгүй ээ, Эрхэм Ерөнхий сайд аа!

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • чин үнэн (103.240.241.110)
    үлдэнээ.Голомтыхон яагаад зугтав
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 13 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 14 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 14 цаг 46 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 15 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 15 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруу... Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор...
Top